|
Шинэ мэдээ

ТУСГАЙ ҮҮРГИЙН 3 НИСЛЭГ ХИЙГДЭЖ 750 ИРГЭНЭЭ ТАТАЖ АВНА

 
 

ТУСГАЙ ҮҮРГИЙН 3 НИСЛЭГ ХИЙГДЭЖ 750 ИРГЭНЭЭ ТАТАЖ АВНА

 

ТУСГАЙ ҮҮРГИЙН 3 НИСЛЭГ ХИЙГДЭЖ 750 ИРГЭНЭЭ ТАТАЖ АВНА ОБЕГ-н дарга Улсын онцгой комисс-н орлогч дарга Бадрал ГХЯ Консулын газараас өгсөн мэдээгээр нийт дэлхийд тархан суурьшсан Монгол иргэдээс 4805 иргэн Монгол улсдаа ирэх хүсэлтээ ЭСЯ Дипломат төлөөлөгчийн газар хүргүүлсэн, энэ тоо бол цаашид нэмэгдэх хандлагатай байгаа.
 
Улсын онцгой комисс ойрын хугацаанд 3 нислэг хийж иргэдээ татаж авах шийдвэр гарсан. Үүнд нийтдээ 750 иргэн хамрагдна. Эхний нислэг 4 сарын 2д өглөө 08:00 цагаас УБ-СӨҮЛ-УБ чиглэлд 1-р нислэг хөөрнө. 2-р нислэг 4 сарын 3 шөнийн 01-30 цагт УБ-ТОКИО-УБ 3-р нислэг 4 сарын 4 өглөө 08:30 цагаас УБ-СӨҮЛ-УБ гэсэн хуваарийн дагуу тус тус хөөрөх юм. Нийт хүсэлт гаргасан 4805 иргэнээс 50 гаруй хувь нь БНСУ-с ирэх хүсэлт өгсөн учир ийнхүү БНСУ-руу 2 удаагийн давтамжтай нислэг үйлдэж байгаа юм.
 
Европоос ирэх хүсэлт гаргасан иргэд мөн их байна, Токиогоор дамжин ирэх хүсэлтэй байгаа гэвч энэ удаагын нислэгээр бүх иргэдэд хүрэлцэхгүй бүх нислэгийг авах боломжгүй учир нь эхний ээлжинд хийсэн 5 удаагын нислэгээр Корона вирус зөөвөрлөгдөн орж ирж илэрээд байгаа учираас бидэнд маш том эрсдэл бий болж байна. Тийм болохоор бид аль чадахаараа иргэдээ татаж авна. Эрсдлийг хамгийн бага түвшинд байлгана хэмээн мэдэгдлээ. Улсын Онцгой Комиссын ээлжит хурал 14 цагт дахин хуралдаж тусгаарлалтын хоногийг сунгах эсэх талаар шийдвэр гаргана.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-1=?