|
Шинэ мэдээ

ЭМЯ: Коронавирусийн халдварын улмаас гэр бүлээрээ нас барсан эмгэнэлтэй тохиолдол бүртгэгдэж байна

 

 

ЭМЯ: Коронавирусийн халдварын улмаас гэр бүлээрээ нас барсан эмгэнэлтэй тохиолдол бүртгэгдэж байна

 

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийв. ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өчигдөр мэдээлэл өгснөөс хойш 196 оронд коронавирусийн халдвар бүртгэгджээ. Мөн АНУ-д өвчлөл нэлээн хурдацтай тархаж байна. Азийн орнуудыг бодоход 18-35 насны залуучууд энэ өвчнөөр өвчилж байна. Тэгэхээр зөвхөн ахмад настнууд эрсдэлтэй бүлэгт орохгүй болоод байна. Жишээ нь, 18-аас доош насны гурван хүүхэд нас барсан. Гэр бүлээрээ нас барсан зэрэг эмгэнэлтэй тохиолдол бүртгэгдэж байна. Тиймээс бөөгнөрөл үүсгэхгүй байх нь маш чухал. 

Манай улсын иргэд анхаарлаа буулгаж болохгүй. ЭМЯ-наас өгч буй мэдээллээ нарийн чанд дагах хэрэгтэй байна.

ДЭМБ "Шинэ Зеланд улсад өчигдөр халдварын тоо эрс нэмэгдсэн тул нэг сарын хугацаатай онц байдал зарлаад байна. Сургуулиуд болон нийгмийн нэн шаардлагатай үйл ажиллагаа явуулдагаас бусад бүх газрын үйл ажиллагааг хаах шийдвэр гаргасан байна. Зайнаас харьцах хэв маягийг ягштал мөрдөх хэрэгтэй. 

Австрали улсад зайнаас харьцах хэв маягийг бүр хэвшүүлж, хуримын ёслолд 5, оршуулгын ёслолд 10-аас дээш хүн оролцуулахгүй. Хүн хоорондын зайгаа маш сайн барих хэрэгтэйг анхааруулсан байна. Түүнчлэн энэхүү байдал зургаан сар гаруй үргэлжилнэ гэж тус улсын Ерөнхий сайд мэдэгджээ. 

АНУ-д халдварын тоо эрс нэмэгдэж байгаа. Иймээс халдварын дараагийн голомт болж магадгүй гэж таамаглаж байна. Өнөөдрийн байдлаар дэлхий нийтийн хэмжээнд 2.5 тэрбум хүн шинэ коронавирусийн халдварын улмаас хөл хорионд ороод байна. Зайнаас харьцах хэв маягийг ягштал мөрдвөл халдварын гинжин хэлхээг тасалж чадна гэж ДЭМБ-аас зөвлөж байна" гэлээ. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Яг өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 2083 иргэн ажиглалтад байна. Жаргалантаас 16, Амралт Мед эмнэлгээс 13 иргэн гарч, гэрийн ажиглалтад ороод байна. 

Гэрийн ажиглалтад шилжиж байгаа хүмүүст маш нарийн хатуу заавар чиглэл өгөөд гаргаж байна. Ингэхдээ бид хуулийн байгууллагатай хамтарч байгаа" гэв. 

Б.Аз


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10+10=?