|
Шинэ мэдээ

Сингапурт 47 шинэ тохиолдол бүртгэгдсэний 30 нь эх орондоо буцаж ирсэн иргэдээс нь илэрчээ

Сингапурт 47 шинэ тохиолдол бүртгэгдсэний 30 нь эх орондоо буцаж ирсэн иргэдээс нь илэрчээ.


Польшид ухаалаг гар утасны тусламжтайгаар хүмүүс хэрхэн өөрөө өөрийгөө тусгаарлаж байгааг шалгаж байна. Польшийн хилээр нэвтэрсэн хүн бүр 2 долоо хоног гэртээ тусгаарлагдаж байгаа. Хөл хорионы дэглэмийг хянахын тулд тусгай нэмэлт апп утсанд нь суулгасан байна. ???? Сэргийлэхийн ажилтнууд хөл хорионд байгаа иргэдийг өдөр бүр цагдаж, гэрээр нь шалгалт хийх эрхтэй. Мөрдөстэй зочдыг ирүүлээд байхгүйн тулд хөл хорионд суугчид санамсаргүй үед селфи хийж үзүүлэх, байршилаа харуулах гэнэ. Тусгай апп нь тухайн хүний царайг мөн эсэхийг шалгана.


Узбекистанд гадаадад байж байгаад ирсэн 30 иргэнээс коронавирусын халдвар илэрсэн , харамсалтай нь тэдэнтэй хавьтсан 18 хүнээс мөн халдвар илэрсэн. Тэр дундаа гадаадаас ирсэн эмэгтэй гэр бүл, ойр дотныхоо 14 хүнд халдаасныг ЭМЯ нь мэдэгдэж байсан. Узбекистанд анхны COVID19 халдвар 3 сарын 15-нд Парисаас нисч ирсэн эмэгтэйгээс илэрсэн. Монгол, Узбекистан, Казахстаны төр засаг хамгаалах арга хэмжээ сайн авсан байлаа.

Одоо ч Манай Монгол шиг нэн даруй арга хэмжээ авсан , зөв оновчтой шийдлүүд эртнээс, цаг тухайд нь авсан орон гарын 5 биш 3 хуруунд багтах байх шүү.


 

Тайландад өчигдөр COVID-19-ийн 827 шинэ халдвар илэрч, 4 хүн нас барсан. 7 хоногт халдвар 4 дахин ихэссэн байна.
Thailand has reported 827 cases of , with four fatalities.


Хятадад коронавирусын өвчлөл тогтворжиж байгаа боловч гадны улсаас импортлогдон орж ирэх өндөр эрсдэлтэй хэвээр байна.

Лаос чармайж чармайж дийлсэнгүй , 2 COVID19 илэрчихлээ.


Токиогийн олимп 2021 он хүртэл хойшилж магад (бараг л). Ирэх дөрвөн долоон хоногт эцсийн шийдээ гаргах юм байна.
The Tokyo Olympic Games will be postponed until no later than the summer of 2021, Japanese Prime Minister Shinzo Abe told reporters Tuesday after speaking by phone with International Olympic Committee President Thomas Bach.


Германд 30 гаруй мянган халдвартай, өдөрт л хэдэн зуугаар нэмэгдэж байгаа. Өчигдөр мэдэгдсэнээр цар тахлын үеэр 120000 германчууд эх орондоо буцаж ирсэн. Франц, Италид эмч эмнэлэгүүд нь хүч хомсдоод Германчууд тусламжийн журмаар сайн дураараа Итали, Францаас халдвар авсан сэхээн амьдруулах тасгийн хүнд өвчтөнгүүдийг
авч ирж хэвтүүлж эмчилж байгаа гэнэ.


Анагаахaд сурдаг оюутнууд болон тэтгэвэрт гарсан эмч нарыг эмнэлэгүүдээр ажиллуулах үүрэг өгчихсөн. Бүх л хүчээ шавхаж байна гэнэ.


Украины АТБ сүлжээ дэлгүүрүүдэд зөвхөн настангуудад үйлчлэх цагийг зааж өгчээ. Энэ нь өглөөний 9:00 -с 10:00 цагийн хооронд сүлжээ дэлгүүрүүд настангуудаа хүлээн авч үйлчилнэ.


 Хятадад коронавирусын тахал овоо дарагдаж байхад , ядрах, булчин өвдөх, толгой өвдөх зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг хантавирусын улмаас хүн нас баржээ. Хятадын "The Global Times " сэтгүүийн мэдээлснээр баруун өмнөд Юньнань мужаас ирсэн хүн даваа гаригт Шандонг мужаас буцахдаа автобусанд нас барсан байна. Автобусанд хамт сууж явсан 32 зорчигчдын шинжилгээний үр дүнгийн талаар хараахан мэдээлэл өгөөгүй байна. Хантавирусийн өвчлөл анх 1993 онд АНУ-д бүртгэгдэж байсан бөгөөд энэ нь хулгана, харх зэрэг мэрэгч амьтднаас халдварладаг.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10+10=?