|
Шинэ мэдээ

Өнөөдөр хийсэн буян мянга, түм дахин арвижна

 

Өнөөдөр хийсэн буян мянга, түм дахин арвижна

Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны энэ өдрийг  жил бүр бүх нийтээр амрах баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтайЦар тахалтай холбоотойгоор Гандантэгчинлэн хийдийн зүгээс Бурхан багшийн их дүйчэн өдөрт зориулсан хурал номын арга хэмжээг онлайнаар зохион байгуулна. Үйл ажиллагааг телевизүүдээр шууд дамжуулна, мөн фейсбүүк хуудсаар шууд үзэх боломжтой юм.

Бурхан багшийн Их дүйчин өдрийг доор дурдсан байдлаар тэмдэглэн өнгөрүүлцгээхийг уриалж байна.

Эл өдөр бие, хэл, сэтгэлээр үйлдэх нүглийг тэвчин, буян хишгийн үйлд бие, сэтгэлээ зориулах хэрэгтэй. Эцэг, эхийн ачийг санах, эрүүл энх, урт удаан наслахын тухайд залбирал ерөөл үйлдэн, гомдоосон бол өршөөл уучлал гуйгаарай.

Мөн мод тарьж, байгаль орчноо хамгаалан, ядуу, өвчтэй зовлонтой, хүмүүст эд зүйлсийн өглөг өгвөл зохистой. Бясалгал үйлдэж дотоод сэтгэлээ ариусган архи, тамхи аливаа хорт идээ, ундаа хэрэглэхгүй байж цагаан хоол хүртвэл зохилтой байдаг байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 9+9=?