|
Шинэ мэдээ

БАРИМТ: Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж буй Г.Амартүвшин Нидерландын Вант Улсын иргэн үү

 

 

БАРИМТ: Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж буй Г.Амартүвшин Нидерландын Вант Улсын иргэн үү

 

Монгол Улс нь сонгох, сонгогдох эрхийг зөвхөн өөрийн улсын иргэндээ эдлүүлдэг. Учир нь манай улсын иргэдийн улс төрийн эрх чөлөө нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой учир үүнээс өөр аргагүй юм.

-ХАН-УУЛ ДҮҮРЭГТ МАН-ААС НЭР ДЭВШИЖ БУЙ Г.АМАРТҮВШИН НЬ ОДОО Ч НИДЕРЛАНДЫН ВАНТ УЛСЫН ИРГЭНШИЛТЭЙ ЮУ?-

Тэгвэл, 2020 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй Г.Амартүвшин нь аль улсын иргэн эсэх нь тодорхой бус, ямартай ч сонгуульд нэр дэвшиж байгаа нь Монгол Улсын иргэний харьяаллаа алдаагүй гэлтэй ч, гадаад улсын харьяалалтай болох нь зарим баримтаар нотлогдож байна.

Тодруулбал, Г.Амартүвшин нь одоог хүртэл Нидерландын Вант Улсын иргэний харьялалтай байж болзошгүй байна. Хэрэв тийм бол тэрээр Монгол Улсын хуулийг ноцтой зөрчиж байна.

Учир нь манай улсын хувьд давхар иргэншлийг хүлээн зөвшөөрөх нь үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй гэж үздэг. Цаашлаад гаднын иргэншилтэй хүн Монгол Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших нь бүү хэл, Монгол Улсын аль ч сонгуульд сонгох, сонгогдох, ард нийтийн санал асуулгад оролцох, манай улсын нутаг дэвсгэрт улс төрийн үйл ажиллагаа явуулах байгууллага байгуулах, түүнд элсэн орох, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр улс төрийн аливаа үйл ажиллагаа явуулахыг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд хориглосон байдаг. Мөн Харьяатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын харьяат нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж заажээ.

-Г.АМАРТҮВШИН ГАДААДЫН ИРГЭНИЙ ХАРЬЯАЛЛАА НУУСАН УУ?-

Иймд энэхүү эрхэм Нидерландын Вант Улсын иргэний харьяаллаа магадгүй нууж, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдохоор нэр дэвших, цаашлаад УИХ-ын гишүүнээр сонгогдохоор санаархаж байгааг юу гэж ойлгох вэ гэх асуулт гарч байна. Мөн тэрээр "Монгол Улсын иргэний харьяатаас гарсан уу?", "Монгол Улсын иргэний харьяатаас гарах өргөдөл өгсөн үү?", "Нидерландын Вант Улс өөрийн иргэний харьяаллыг өгөхдөө өмнөх улсынхаа иргэншлээс татгалзахыг шаарддаг уу?", "Шаарддаг бол энэ улсын иргэн яаж болсон бэ?", "Манай улсын хуулийн хориглосон хязгаар яагаад үйлчилсэнгүй вэ?" гэх зэргээр олон асуулт гарч болох юм. Учир нь Харьяатын тухай хуулийн 19 дүгээр зүйлд "Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, иргэний харьяаллыг сэргээн тогтоолгох хүсэлтийг зөвшөөрөх тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг, татгалзах тохиолдолд захирамж гаргана” гэж заажээ. 

Иймд Г.Амартүвшин нь хуулийн дагуу иргэний харьяаллын асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр Монгол Улсын харьяатаас гарах, харьяатаа сэргээн тогтоолгох хүсэлт гаргаж байсан уу гэх асуулт ч гарна. 

Манай улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гарсан бусад хууль тогтоомжид Монгол Улсын иргэний эдлэх эрхийг хуульчилсан байдаг. Эдгээрээс сонгууль өгөх, газар өмчлөх, төрийн албанд ажиллах зэрэг эрх нь онцгой эрхүүд юм. Төрийн эрх баригчдыг сонгодог, улсын үндэс болсон газрыг өмчилдөг, төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд гардан оролцдог, улсын нууцтай танилцах эрх олж авдгаараа дээрх эрхүүд нь зөвхөн Монгол Улсын иргэнд хамаарахаар хуульчилсан байдаг.

-Г.АМАРТҮВШИН НЬ НИДЕРЛАНДЫН ВАНТ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ӨРГӨМЖИТ КОНСУЛААР ТОМИЛОГДОЖ БАЙЖЭЭ-

Мөн Г.Амартүвшин нь 2014 онд Нидерландын Вант Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консулын албан тушаалд томилогдож байжээ. 

 

Нидерландын Вант Улсаас Монгол Улсад суух өргөмжит консул болж байжээ
Нидерландын Вант Улсаас Монгол Улсад суух өргөмжит консул болж байжээ

 

Энэ тухай мэдээлэл ч зарим хэвлэлд гарсан байна. Тухайлбал, тус мэдээлэлд "Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Нидерландын Вант Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Г.Амартүвшинд экзекватурыг гардуулан өгөв. Дэд сайд Д.Ганхуяг Өргөмжит консулд хоёр талын улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарын харилцааг хөгжүүлэх ажилд амжилт хүсэв” гэжээ. 

-НИДЕРЛАНДЫН ВАНТ УЛСЫН ТУХАЙ-

Бид өмнө нь Г.Амартүвшин нь Голланд улсын иргэн, тэрээр давхар иргэншилтэй байж болзошгүй тухай мэдээллийг pарим эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн нийтэлж байсан.  Тэгвэл Нидерландыг Голланд гэж дууддаг нь буруу ажээ. Учир нь Хойд Голланд болон Өмнөд Голланд нь Нидерландын 12 мужийн хоёр нь л төдий юм байна. Нидерландын Вант Улс нь Европ болон Карибын арлуудад байх дөрвөн тусдаа хэсгээс бүрдэх улс юм. Эдгээр улсын хэсгүүдийг орон буюу нидерландаар landen гэх ба бүгд автономит, өөрийн гэсэн засаглал болон мөнгөн тэмдэгттэй ажээ. 

Эх Сурвалж: ISEE.mn 

 

Г.Амартүвшингийн паспорт
Г.Амартүвшингийн паспорт

 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-9=?