|
Шинэ мэдээ

“CU”-гийн захирал УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшив үү

 

 


УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшиж буй Пүрэвдоржийн Галиндэв Монголд үйл ажиллагаагаа нээгээд удаагүй ч  "CU”-гийн эзэн үү гэх яриа соошл орчинд эрчимтэй цацагдаж байна.

Учир нь түүний сонгосон ягаан өнгө бол дэлхий дахинд 13500 гаруй салбартай, Солонгосын "CU” сүлжээ дэлгүүрийн албан ёсны өнгө учраас энэхүү сүлжээ дэлгүүрийг Монголд оруулж ирсэн үү, эсвэл тус дэлгүүрийн эзэн үү гэх мэт олон таамаг яриа өрнөжээ.

Охид залуусын анхаарлыг нь татаж, жентельмэн нэр дэвшигч гэсэн тодорхойлолттой, бүр "күүл”, "краш” гэсэн тодотгол аваад буй П.Галиндэвийг олон нийт АН-ын "Шинэчлэлийн хөдөлгөөн”-ий тэргүүн гэдгээр нь мэддэг. 2015 оноос хойш намынхаа шинэчлэлийн төлөө явж буй энэ залууг намын байрынхаа хурлыг уриа лоозонгоор чимж байснаар нь олон нийт таних болжээ.

Тиймдээ ч намаасаа бус бие даан нэр дэвшиж буй нь тун ч сонин, содон мэдээ байсан бол бусад нэр дэвшигчдээсээ тэс өөр атлаа, өвөрмөц, тэр тусмаа дэлхийн алдарт сүлжээ дэлгүүрийн өнгөөр "гоёсон” нь олон хүнд эргэлзээ төрүүлж байгаа хэрэг юм. Улс төрд өрсөлдөж буй эрчүүд ихэвчлэн хар, улаан, гүн хөх, хар хөх зэрэг нийтлэг өнгийг өөрийн "брэнд” болгож, олонд өөрийгөө таниулах гэж оролддог. Гэтэл бие даан нэр дэвшигч П.Галиндэв ягаан өнгийг сонгосон учраас энэхүү сүлжээ дэлгүүр түүний бизнес үү гэсэн яриа гаргахад хүргэжээ. Харин хариулт хэзээ тайлагдах бол.

dardas.mn