|
Шинэ мэдээ

Ц.Элбэгдорж: Нэн шаардлагатай иргэд гэдэгт миний бие багтана гэж итгэе

 

 

Ц.Элбэгдорж: Нэн шаардлагатай иргэд гэдэгт миний бие багтана гэж итгэе

 

Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж, БНСУ, Япон, Европоос хүндэтгэх шалтгаантай 1000 иргэнээ дөрвөн онгоц нисгэж авах шийдвэрийг гаргасан. Тодруулбал, нэн түрүүнд өндөр настай, жирэмсэн, нялх хүүхэдтэй, хагалгаа эмчилгээнд орсон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ татаж авахаар тооцож байна гэсэн юм. 

Тэгвэл гадаад улсад буй Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийгөө "нэн шаардлагатай иргэд"-д багтана гэж найдаж байгаагаа илэрхийлэн жиргэлээ. Тэрбээр "Нэн шаардлагатай иргэд гэдэгт миний бие багтана гэж итгэе. Зарим хурал уулзалт цуцлагдаж, хойшилж бас ажил цэгцэрч байна. Вирусийн тархалт ихтэй газраас холдоод, өөрийгөө карантилж хугацаа тоолоод, нутаг руугаа ойртож явна" хэмээн бичсэн байна.

Сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг хуулийн байгууллага дуудсан ч ирэхгүй байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлсэн. Харин сар шинийн өмнөхөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэн нэвтрүүлэгт орохдоо "Би Эх орондоо очно гэж бодож байсан. Очно гэж хэлээд л байгаа. Гэхдээ яг Х.Баттулгын урилгаар очих нь зөв үү. Тэр хүн хуулийн байгууллагынхныг өдөр ч ажлыг нь хийлгэхгүй, шөнө ч унтуулахгүй байгаа. Тэгэхээр би хуулийнхны дуудлагаар очих уу. Х.Баттулгын зохиох жүжгийн дүр болж, бойны ямаа шиг хашаа руу орох уу гэдгээ сонгох хэрэгтэй болчихоод байна" гэж байв. 

 Б.Аз

 

Ц.Элбэгдорж: Нэн шаардлагатай иргэд гэдэгт миний бие багтана гэж итгэе

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10+10=?

where to buy generic viagra https://menviagraus.com/ what does viagra do to women best online viagra cheap viagra