|
Шинэ мэдээ

Сайхан мэдээ: ХӨСҮТ-д 14 хоногын турш эмчлэгдэж байсан 6 оюутан эдгэрч, дараагийн хяналтад шилжлээ

 


Эрүүл мэндийн яам цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллийг хүргэж байна.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавируст халдвараас 5.6 сая хүн өвчилж 275 мянган хүн нас барсан байна. Одоо 2.9 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 2.4 сая хүн эдгэрсэн. Сүүлийн 24 цагт 92 мянга гаруй хүн шинээр өвчилж, 3,000 гаруй хүн нас барсан. Энэ өмнөх өдрөөс өвчлөл 8,000, нас баралт 1,000 орчмоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Манай хөрш ОХУ-д 8,900 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Манай улсын хувьд өнөөдөр 179 хүн шинээр ажиглалтад орж байгаа бол 36 хүн гэрийн тусгаарлалт руу шилжлээ. Одоогоор 1,260 хүн тусгаарлан ажиглах байранд байна. Өнөө өглөө Алтанбулаг боомтоор орж ирсэн 340 хүний 40 гаруй нь ХӨСҮТ-д тусгаарлагдсан" гэх мэдээллийг өглөө.

Өчигдөр хийгдсэн COVID-19-ийн шинжилгээний хариу, сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө.

Тэрбээр, ХӨСҮТ, Дарханы лабораторид 248 хүнд шинжилгээ хийхэд 241-д коронавирус илрээгүй. Харин 7 оюутанд коронавирус илэрлээ. Өчигдөр Москва-УБ чиглэлээр ирсэн оюутнуудад мөн 13-нд ирсэн цэргийн сургуулийн нэг оюутны давтан шинжилгээнд вирус илэрсэн. Түүнд 14 хоногийн дараа хийж байгаа давтан шинжилгээнд илэрлээ. Мөн зургаан оюутан эдгэрч дараагийн шатны хяналт руу шилжсэн сайхах мэдээтэй байна. Эмчилгээ 14 хоног хийгдсэн бөгөөд хамгийн богино хугацаанд эдгэрч байгаа тохиолдол болж байна. Ингээд нийт 148 тохиолдол бүртгэгдэж, эдгэрсэн 43, одоо эмчлүүлж байгаа 105 хүн байна. Үүнээс биеийн байдал хөнгөн 100, хүндэвтэр 5 байна" гэлээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 6+6=?