|
Шинэ мэдээ

Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуй нэгжээр 17 дахь жилдээ өргөмжлөгдлөө

 

 

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан шилдэг 100 аж ахуйн нэгжийг шалгаруулснаа зарлалаа. Голомт банк энэхүү нэр хүндтэй шагналыг 17 дахь удаагаа хүртэж байна.

Голомт банк нь 2019 оны байдлаар нийт 2819 хүнийг ажлын байраар хангасан "Хамгийн их ажлын байрыг бий болгосон аж ахуй нэгж”, улсын төсөвт 103 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлснээр "Шилдэг татвар төлөгч”, мөн нийт 8.6 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалыг төвлөрүүлсэн "Хамгийн их нийгмийн даатгал төлсөн” байгууллагаар шалгарсан зэрэг нь ийнхүү Монгол Улсын ТОП аж ахуйн нэгжээр өргөмжлөгдөх үзүүлэлт болжээ. Голомт банк нийт шилдгээр шалгарсан 100 аж ахуйн нэгжээс борлуулалтын орлогын эрэмбээр 10 дугаарт, татварын орлогын эрэмбээр 15 дугаарт, даатгуулагчийн тооны эрэмбээр 7 дугаар байрт тус тус эрэмбэлэгдсэнээр нийт дүнгээр ТОП-100 аж ахуйн нэгжийн 7 дугаарт жагсан өнгөрсөн жилээс 2 байраар урагшилж, амжилтаа ахиулжээ.

Голомт банк нь байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын банк санхүүгийн хөгжилд хурд нэмсэн анхдагч олон алхмыг хийж ирсэн бөгөөд анхны олон улсын төлбөрийн картын систем, интернэт банк, 24 цагийн банкны үйлчилгээ, мөнгөн гуйвуулгын Western union, явдаг АТМ, ухаалаг утсанд суурилсан банкны аппликейшн болох Смарт банкны үйлчилгээ зэрэг анхны гэсэн тодотголтой дэвшилтэт шинэлэг үйлчилгээг нэвтрүүлсээр ирсэн билээ. Түүнчлэн "Шинэчлэгдсэн Дижитал банк 5.0”-ийг харилцагчдадаа хүргэснээр хиймэл оюун ухаанд суурилсан технологийн дэвшлийг танилцуулж, санхүүгийн хувийн туслах үйлчилгээг хүргэж эхэлсэн зэрэг харилцагчид руугаа хандсан, банкны үйлчилгээг дараагийн түвшинд гаргасан шинэлэг үйлчилгээнүүдийг санал болгосоор байгаа билээ.

Энэ бүх амжилт, ололт бүрийн тулгуур багана нь болсон эрхэм харилцагч та бүхнийг итгэл хүлээлгэн хамтран ажилладагт гүнээ талархаж буйгаа илэрхийлье.

Голомт банк


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-2=?