|
Шинэ мэдээ

Ажлыг ХЭЛБЭРДЭЖ биш сэтгэлээсээ хийдэг хүн чухал

 


 

Анзаараад байхад ажлыг СОШИАЛААР хийдэг, хэлбэрдэж хийдэг хандлага манайд хаа сайгүй болчихсон. Гэхдээ саарын хажуугаар сайн бас бий. Хэчнээн их ажил хийж, өч төчнөөн хүний амьдрах орчныг сайжруулахын төлөө ажилласан ч чимээгүй байдаг хүмүүс бас байдаг. Тэдний нэг бол Өмнөговь аймгийн Засаг даргаар найман жил ажилласан Б.Бадраа юм. 2008-2016 оны хооронд аймгаа удирдахдаа сум бүрдээ хүрч, сумынхаа иргэн бүрдээ хичээж ажилласан гэдэг нь хийсэн зүйлсээс нь харагддаг. Гэхдээ тэрбээр хэчнээн том ажил хийсэн ч бусад шиг тууз хайчилж, малийтал инээсэн зургаа татуулдаггүй "муу зуршилтай”.

Гэтэл одоогийн удирдлагуудыг харахаар нэг хогийн сав энд тэнд байрлуулсан ч хажууд нь зогсоод патиараа татуулаад, бараг тууз хайчлахаа шахаад, сошиалаар цацаад байдаг. Гэвч иргэд аливааг ялгаж салгаж л байгаа. Хэн нутаг орныхоо төлөө үнэн сэтгэлээ гаргаж ажилласан бэ гэдэг нь аймаг, сум орон нутагт үлдсэн бүтээн байгуулалтаас нь тод харагдана.

Өмнөговь аймгийн одоогийн төсвийн хэмжээ Б.Бадрааг засаг дарга байх үед 100 орчим тэрбум байсан бол одоо 2.5 дахин илүү өсч, 250 тэрбум болжээ. Харин аймаг суманд хийгдсэн ажлыг нь харахаар 2008-2016 оныхоос хэд дахин БАГА байгаа нь хачирхалтай.

Б.Бадраа даргын үед хийсэн ажлын томоохон бүтээн байгуулалтаас дурдахад...

-Аймгийн хэмжээнд боловсролын салбарт 2009-2016 ондуудад 56.6 тэрбумын хөрөнгө оруулалтаар 2695 хүүхдийн багтаамжтай 21 цэцэрдэг, 880 хүүхдийн тагтаамжтай 10 дотуур байр, 2 сургууль шинээр барьж орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангаж байж.

- Н.Алтанхуягийн Засгийн газрын үед хаалгыг нь сахиж сууж байгаад сүүлийн 80 жил хүлээлтэй байсан Улаанбаатараас Өмнөговь хүртлэх 600 км замыг тавьсан.

-Аймгийн хэмжээнд 1000 айл орон сууц хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, 1430 айлыг орон сууцаар үнийн бодлогыг 1 000000 төгрөгт барьж байж.

-Төвийн эрчим хүчний системд холбогдож, "Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХК-ний станцын хүчин чадлыг орон нутгийн төсвийн 4.7 тэрбум төгрөгийн хөрөнгөөр өргөтгөн аймгийн хэмжээнд тулгараад байсан тог цахилгааны асуудлыг бүрэн шийдсэн. 13 сумдад дэд бүтцийг дамжуулан 14 суманд уурын зуух, дулааны шугам сүлжээг бүрэн шинэчилжээ. Ингэснээр харунхуй байсан аймаг, сумд гэрэл гэгээтэй залгаж чадсан юм.

Тус аймгийн Ноён сумын иргэн 2008-2016 онд орон нутгийг удирдаж байсан хүмүүс улс, орон нутгийн хөрөнгийг зөв зүйтэй ухаалаг зарцуулсан гэж байсан нь яах аргагүй үнэн.

Ноён суманд тэдгээр жилүүдэд хийгдсэн ажлыг тухайлаад харахад аяндаа тодорхой харагдаж байгаа юм.

Даланзадгадаас 216 км зайтай Ноён суманд 2008-2016 онд сүүлийн 60-70 жилд хийгдээгүй хамгийн их бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэнийг сумын иргэд батлах биз.

Тухайлбал, Ноён суманд 2010 онд 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн байр баригдсан. Үүнээс өмнө сумын цэцэрлэг энд тэндхийн байр хэсдэг байв. 2012 онд 12 айлын орон сууц баригдсан. 2014 онд 80 хүүхдийн ортой дотуур байр ашиглалтад орсон.Сумын засаг даргын тамгын газар 2016 онд шинэ байртай болсноор иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээний чанарт сайнаар нөлөөлж байна. 2014 онд сумын төвийн эмийн сангийн байр ашиглалтад орсон. 2015 онд сумын төвийн соёлын төв ашиглалтад орсон гэхчлэн олон ажил зөвхөн Ноён суманд хийгджээ. 2008-2016 онд тус суманд улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар 5 тэрбум 824 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн. Үр шим нь Ноён сумын иргэдийн амьдралд бодитоор нөлөөлж байгаа юм.

Гэх мэт нэг сумаар жишээ аваад үзэхэд өнгөрсөн хугацаанд Өмнөговь аймгийн хэмжээнд чамлахааргүй бүтээн байгуулалт хийгдсэнийг говьчууд мэднэ. "Хийсэн хүн хумсласан” гэх нэг муухай зан манайд яваад байдаг. Аймаг засаглаж байгаа хүн нэг байшин босголоо, алга ташахын оронд эхэлж төсөв мөнгийг нь тооцоолоод "хэдийг нь хумсласан бол” гэх хардлагад хутгалддаг нь хатуу боловч үнэн. Гэтэл томоохон бүтээн байгуулалт хийгээгүй хүнийг хаанаас юунаас хумслалаа гэж ярих билээ. Нүдэнд харагдахгүй байгаа юм хойно, хэн ч юу ч ярьж шүүмжлэхгүй. Харагдтал хийгдсэн бүтээн байгуулалтууд, яг л дээрх жишигтэй адил эзэнтэйгээ хамт хумсалсан, идсэн ууснаар шүүмжлүүлүүлсээр өнөөдөр говь нутгийн өнгийг тодорхойлж байна. Хийсэн бүтээсэн хүн мартагдахдаа амархан гэдэг үнэн юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 1+1=?