|
Шинэ мэдээ

Шаардлагатай ариутгал халдваргүйтгэлийн бодис, нэг удаагийн амны хаалт зэргийг хэлтэс, албадад олголоо

Чингэлтэй дүүргийн Засаг даргын "Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/166 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Засаг даргын нөөц хөрөнгөөс дүүргийн ЗДТГ-ын хэлтэс албад, дэргэдэх хэлтэс албад, Шуурхай штаб, 1-19 дүгээр хороодын Засаг даргын Ажлын алба, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Гүнтийн байнгын хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж буй ажилтан, алба хаагчдад нэг удаагийн амны хаалт, камбинзон хувцас хэрэглэл, ариутгал халдвэргүйтгэлийн бодис, халуун хэмжигч зэрэг шаардлагатай иж бүрдэл бүтээгдэхүүнийг олгож байна. Бүтээгдэхүүний дээжийг дүүргийн Засаг даргын Орлогч бөгөөд Шуурхай штабын дарга Ж.Лхагвасүрэн хэлтэс албадын дарга нарт гардуулан өгч эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажилд амжилт хүслээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 9+9=?