|
Шинэ мэдээ

Ноцтой мэдээ: Автомашин онхолдож зургаан хүн газар дээрээ амь насаа алджээ

24 цагийн хугацаанд бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас долоон хүн гэмтэж, нийслэлд нэг, орон нутагт зургаан хүний амь нас хохирсон байна. Үүнээс хоёр нь хүүхэд аж.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд оногийн Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 296 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 214 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас долоон хүн гэмтэж, нийслэлд нэг, орон нутагт зургаан хүний амь нас хохирсон байна. Үүнээс хоёр нь хүүхэд аж.

Тухайлбал, энэ сарын 20-ны өдрийн  20.00 цагийн орчимд Завхан аймаг, Яруу сум "Загастайн даваа” гэх газар шороон замд Toyota Raum маркийн Д жолоочтой автомашин онхолдож, зорчигч 72 настай эмэгтэй С, 13 настай эрэгтэй Б-гийн амь нас хохирсон байна.

Мөн өдрийн 20 цаг 15 минутын орчимд Хэнтий аймаг, Цэнхэр мандал сумын I баг "Цэнхэрийн голын гүүр” гэх газар асфальтан замд Nissan Advan маркийн Ц жолоочтой автомашин онхолдож, зорчигч 56 настай эмэгтэй Ц, зургаан настай эрэгтэй Ц, одоогоор нэр, хаяг нь тодорхойгүй 30-35 орчим насны эрэгтэй нарын гурван хүн амь нас хохирсон хэргийг  тус тус шалгаж байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-2=?