|
Шинэ мэдээ

Эд баялаг дууддаг ургамлууд

Эд баялаг дууддаг ургамлууд

 

"Баяжих ухаан” буландаа сүсэг бишрэлд суурилсан эд баялаг дуудах домын арга, бэлгэдлүүдийн талаар цувралаар нийтэлж байгаа билээ. Тасалгааны ургамлууд ямар нэг бэлгэдэл, далд утга илэрхийлэх нь элбэг. Тиймээс энэ удаагийн дугаарт эд баялаг дууддаг ургамлуудын тухай мэдээлэл бэлтгэлээ. Фенг шүйд ургамал аз, амжилт, эд хөрөнгө авчрах эсэх нь түүнийг хэрхэн ургуулж эхлэхээс шууд хамаарна гэж үздэг аж. 

Эрчүүдэд ээлтэй элит ургамал

Барын нүд нь байгальд ургадаг олон төрлийн модны жижгэрүүлсэн хувилбар буюу давжаа мод юм. Энэхүү ургамал бонсай модны нэг төрөл. Яг барын нүд шиг толботой учраас ийн нэрлэжээ. Барын нүд нь эрч хүчийг бэлгэддэг бөгөөд энерги нөхдөг, эд баялгийн энергийг хадгалдаг хэмээн бэлгэддэг аж. Модыг бонсай хэлбэрээр ургуулж ирсэн олон мянган жилийн туршлага Япон орноос эхтэй гэж үздэг. Дэлхийн зах зээлд хамгийн үнэтэй мод гэж тооцогддог ба нэг бонсайн үнэ 200 ам.доллараас эхэлдэг байна. Учир нь уг ургамлыг ургуулахад маш чамбай, урт удаан хугацааны арчилгаа хэрэгтэй. Тийм ч учраас элит ургамал гэж нэрлэх нь ч бий. Эрч хүч, энерги, эд мөнгө дуудаад зогсохгүй эрчүүдэд ээлтэй аж. 

Халбаган навчит буюу мөнгөний модыг зоосоор чимэглэж, эд баялаг дуудна

Дэлбээ нь дугуй хэлбэртэй, зоостой төстэй харагддаг тул энэхүү ургамлыг "мөнгөний мод” гэж нэрлэдэг бөгөөд айл гэрт эд баялаг, аз авчирдаг гэх бэлгэдлээр хүмүүс сайн мэддэг байна. Энэхүү ургамлын ургах, өсөх чадвар маш хурдан. Хэрэв халбаган навчит буюу крассуллаг эд хөрөнгө дууддаг бэлгэдлээс нь шалтгаалж тарихаар шийдсэн бол мөчир юм уу навчийг нь хулгайлж авах ёстой аж. Тус ургамал шороон махбодтой матрын ордны хүмүүст илүү тохиромжтой ба шороон мах бодь нь эд хөрөнгө шороо шиг түм бумаараа өсөж үржих бэлгэдэлтэй. Фенг шүйд мөнгөний мод сайн ургаж, навч нь зузаан, бөөрөнхий хэлбэртэй байвал санхүүгийн хувьд эзэндээ амжилт дуудна гэж үздэг. Үүний тулд энергийн урсгалыг зөв чиглүүлж, зүүн болон өмнө зүг рүү харсан цонхон дээр байрлуулах нь зохимжтой. Учир нь энэ зүг эд баялаг дууддаг бөгөөд нарны гэрэл тусдаг учир энергийг идэвхжүүлдэг. Мөн мөнгөний модтой савандаа зоос булах, шинэ жилийн үдэш мөчирт нь зоос зүүх, улаан юм уу шар туузаар боох зэрэг домын үйл хийж болно. Модоо арчлах бүр танд, амжилттай ажиллах, санхүүгийн бие даасан байдлаа бэхжүүлэх итгэл найдвар төрж, сэтгэл санааг тань өргөх нь гарцаагүй.

"Долларын” мод эмэгтэйчүүдэд ээлтэй

Долларын мод буюу замиокулькас байгаа орчиндоо эд баялаг дууддаг байна. Том булцуут навч нь шинэ долларын үнэт цаасыг илэрхийлдэг гэж үздэг аж. Гойд арчилгаа шаарддаггүй, агаар цэвэршүүлдэг ургамал учир тасалгаанд тарихад хамгийн тохиромжтой. Энэхүү ургамал эд баялаг дуудахаас гадна эмэгтэй хүнд ээлтэй, аз жаргал бэлэглэдэг. Нэн ялангуяа хятадууд долларын модыг аз хийморь, эд баялгийг айл гэрт хүргэдэг сахиус хэмээн дээдэлдэг. Мөн буруу арчилбал аз жаргалыг үргээх, эмэгтэй хүнд татагдах эсрэг хүйстний энергийг үгүй хийдэг ч гэж үздэг.

Хулс мод аз мөнгө дуудахын зэрэгцээ аз жаргал дагуулдаг

Хулсыг эд хөрөнгө арвижуулагч, айл гэрт эерэг сайхан энерги бэлэглэж, аз жаргал дууддаг хэмээн дорнын үндэстнүүд эртнээс шүтэж иржээ. Учир нь хулс гэх нэршил нь хятад хэлэнд Fu Gwey Zhu гэж дуудагдах бөгөөд Fu нь эд баялаг, хөрөнгө зоорь Gwey хүч чадал, хүндлэл дээдлэл, Zhu нь мөнөөх хулс гэсэн утга санааг агуулдаг аж. Ази тивийн халуун бүс нутгаас гаралтай Луу модны аймгийн энэхүү ургамлыг багцаар нь таривал сайн ургадаг. Хулс худалдан авахдаа жаргал, зовлон, жаргал буюу гурав, тав, долоо зэрэг сондгой тоотойг авах ёстой гэж үздэг бөгөөд тооны хувьд өөр өөр бэлгэдэл агуулна. Тухайлбал, гурав нь аз жаргал, эд баялаг, урт удаан жаргалтай амьдралын бэлгэдэл бол тав нь амьдралын таван талаас тансаг зүйлийн даллага авахуулсан юм шиг цутган орж ирэх, хорин нэг нь бурхны ивээлээр бүх хэрэг бүтэж, бизнесийн ялалт, амжилтыг тэмдэглэх гэх мэт гүн гүнзгий утгатай. Түүний мөнгө, эд баялгийн энергийг бататгахын тулд хажууд нь гурван хөлт бах мэлхий тавьдаг аж.

 
Засгийн газрын мэдээ
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 8+8=?