|
Шинэ мэдээ

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаныхны цус ойртжээ

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаныхны цус ойртжээ

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа газар, хэлтсүүдээс хамгийн их хэл амтай нь Газар зохион байгуулалтын алба. Ажлын ачаалал ихтэйн дээр эл албаныхантай холбоотой албан тушаал, авлигын хэргийн дуулиан байсхийгээд гардаг. Хамгийн их авлигажсан байгууллагын нэг гэж хэсэг дуудуулсан. Тэгвэл сүүлийн хэдэн жил тус албаныхан муу нэрнээсээ салж эхлээд байсан юм. Үүний тулд газар эзэмших, өмчлөхтэй холбоотойгоор цахим бүртгэл, дуудлага худалдаа гээд олон ажил эхлүүлсэн байдаг. Энэ бүхний дүнд эднийхтэй холбоотой гомдол, хэрэг, зөрчил эрс багассан гэх.

Харин сүүлийн үед Газар зохион байгуулалтын албаныхан үүрээ эвдүүлсэн шоргоолз шиг бужигнах болсон нь халаа сэлгээнээс үүдэлтэй гэнэ. Энэ албаны даргаар ажиллаж байсан Э.Болорчулууныг өнгөрсөн оны дундуур ажлаас нь чөлөөлж, түүний оронд А.Энхманлайг томилсноос хойш дээрх халаа сэлгээ, бужигнаан эхэлжээ. Шинээр томилогдсон А.Энхманлай нь тус албанд шинэ хүн биш юм билээ. Урьд нь Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргаар ажиллаж байхдаа хэл аманд холбогдож байсан нэгэн аж. Энд ирэхээсээ өмнө Нийслэлийн орон сууцын корпорацын дэд даргаар ажиллаж байсан юм байна. Түүнийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хүн гэж НЗДТГ-ынхан хоорондоо ярьдаг юм гэсэн. Тэрбээр ЗГХЭГ-ын даргатай Хэнтийд дунд сургуульд хамт сурч байжээ. А.Энхманлай нь даргаар ирснийхээ дараахан албаныхаа Захиргааны хэлтсийн даргаар О.Дагвадоржийг томилсон аж. О.Дагвадорж нь төрийн албаны шалгалтад тэнцээгүй учир ажлаасаа халагдан, гудамжинд лааз өшиглөж явжээ. 

А.Энхманлай, О.Дагвадорж нар нийслэлийн дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албаны дарга нарыг халахаас ажлаа эхэлжээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн газрын албаны даргыг халж, оронд нь их сургуулийн нэг ангид сурч байсан Ч.Мөнхбаатарыг томилсон байна. Харамсалтай нь, ангийн анд нь тэдний итгэлийг даасангүй. Ажлаа аваад хагас жил ч болоогүй байхдаа бусдаас авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдан, АТГ-т шалгуулж буй. А.Энхманлай Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргаар дунд сургуульд хамт сурч байсан, их сургуулийн нэг ангийн анд Т.Мөнхцогтыг томилжээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргаар Хэнтий аймгийн Дадал сумын нутгийн дүү Г.Батзоригийг тохоосон байна. Чингэлтэй дүүргийн мөн албаны даргаар Оюунбилэгийг томилсон нь бас л хэл ам дагуулаад буй юм. А.Энхманлай даргын халаа сэлгээнд өртөөгүй үлдсэн хүн бол Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар. Тэрбээр А.Энхманлайтай дунд сургуульд хамт сурч байжээ. Шинэ төрлийн коронавирусийн халдвар өмнөд хөршид дэгдэж, манай улсад дамжих магадлал өндөр болсон үед нийслэлийн Засаг дарга захирамж гарган өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, харьяа байгууллагуудынхаа төрийн албан хаагчдыг гадаадад томилолтоор явахыг хориглосон. Гэтэл А.Энхманлай албаныхаа 13 хүнийг дагуулан сургалтад суух нэрээр Турк улс руу явсан аж. "Тэд ямар ч сургалтад суугаагүй, аялаад ирсэн” гэх яриа ажилтнуудынх нь дунд гарсан байна билээ.

Бэлтгэсэн: Д.Галт

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10+10=?

order cialis online australia does cialis work cialis kl

Недавно на сервере майнкрафт Гамай.Ру были классные скидки 50% на привилегии и перевод бонусов, денег в игровую валюту. Возможно на новый год будут снова ;-) Активируй бесплатный промокод "/kit Gamai2020"