|
Шинэ мэдээ

Өчигдөр, 03:50

ХЯТАДЫН ЗУУН ДУУСЛАА...

Дэлхий дээр монголчууд ганцаараа Хятадыг үзэн яддаг биш гэдгийг нотлосон үйл явдал болж байна. Дэлхийн олон оронд хятад хүн, хүнс, бараа таваараас татгалзаж эхлэв. Хятад улсад үйл ажиллагаа явуулдаг компаниуд гарч харилцаагаа таслав.
Хятадын дарга Ши Жиньпин "Бид биш, манай улсаас ашиг олдог улс орнуудын эдийн засаг сүйрнэ" хэмээн мэдэгдсэн. Гэсэн атлаа америкчуудад алтаа зарж 600 тэрбум ам.доллар оруулж ирлээ. Хятад улс 2030 он гэхэд дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай улс болно. Америкийг гүйцнэ гэж байв. ШХАБ-гаараа Ази Европын хуваахаар төлөвлөж дэлхийн газрын зургаа "Торгоны зам"-аар төлөвлөсөн. Энэ төлөвлөгөө хэрэгжихгүй нь тодорхой болж байна. Хятад худалдан авагч улс байхаа болиод худалдагч байдал руугаа дахин оров. Эдийн засгийн тэлэлт нь агшилт даалгүйгээр тэсэрч задрал руугаа явж мэдэхээр болжээ. Салан тусгаарлах үзэлтэй үндэстэн, ястнууд нь Хятадын эдийн засгийн сулрал ажиглагдангуут сэргэж эхэлсэн байх юм.
Монголчуудын хувьд энэ сулрал сэргэн мандалт, Төв Азийн цээжинд дахин өндийн үүд хаалгыг нээн өгнө. Бидний үндэсний үзэл сэргэж Хятадын шавхруу горьддог, сайн хөрш гэж саамагнахаа больж дэлхийн 200 гаруй улсын адил үзэх болно. Хятад найм хуваагдаж гэмээнэ далай тэнгис, зах зээл руу гарах гарц нэмэгдэх нь тодорхой гэдгийг санагтун. Бүхнийг залгигч луу жижигхэн могой болох нь хэнд ашигтай вэ. Газар нутгаа алдаад эхэлсэн, айдаг улс орнуудад завшаан болно.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 8+8=?

хятадгүй дэлхий гэж байхгүй гэдэг нь харин тодорхой болоод байгаа юм биш үү дэлхийн эдийн засаг ганхаж байна

Сервера майнкрафт Gamai.Ru Активируй бесплатный промокод "/kit Gamai2020" Я добываю ресурсы, я строю, Я развиваюсь до нанотехнологий. Это всё не по-настоящему... Это просто игра. Но люди здесь реальны! Это мои друзья. Моя семья. Моя любовь. Этот мир реален для нас.