|
Шинэ мэдээ

Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн шүүх хурал хойшилжээ

Салхитын мөнгөний ордтой холбоотой нэр бүхий  шүүгчдэд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болох байсан ч хойшилжээ. 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн тусгай ангийн 22.5-1 (хахууль өгөх), 22.4-2.4 (хахууль авах), Эрүүгийн хуулийн 268.1 (хээл хахууль авах), 269.1 (хээл хахууль өгөх)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авсан. Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020.02.21-ний өдөр яллагдагч Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан товлогдсон. Улмаар яллагдагч Б.Сайханцэцэгийн өмгөөлөгч Одонтунгалаг ЭХХШТХ-ийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүх хуралдаан даргалагчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан. Хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг татгалзсан тохиолдолд шүүх хуралдаан хойшлуулж уг асуудлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч ЭХХШТХ-ийн 10.1 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэнэ. Уг татгалзан гаргах хүсэлтийг Ерөнхий шүүгч шийдвэрлэсний дараа Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны тов гарна. Жич: Яллагдагч М.Цэндсүрэн, яллагдагч Г.Цагаанцоожийн өмгөөлөгч нараас урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлт гаргасан боловч шүүх хэлэлцээгүй болно.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 7+7=?