|
Шинэ мэдээ

Д.Трамп, Э.Макрон нар терроризмтай тэмцэх асуудлыг хэлэлцжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон нар өнгөрсөн мягмар гарагт утсаар ярих үеэрээ Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО, Буркина Фасо, Мавритани, Мали, Нигер, Чад зэрэг улс байрладаг Африкийн халуун орны бүс нутаг Сахелийн бүс дэх терроризмтой тэмцэх асуудлыг хэлэлцжээ.

Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн албаны орлогч дарга Жадд Дир мэдэгджээ. "Хоёр улсын төрийн тэргүүн НАТО-гийн ач холбогдол, Сахел дахь терроризмтой тэмцэхэд АНУ, Франц хүчин чармайлт тавих асуудал хийгээд талуудын бусад асуудлыг хэлэлцсэн” хэмээн тэрээр мэдэгдсэн байна. 

Э.Аянзаяа

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 1+1=?