|
Шинэ мэдээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хоёр хүүхдээ тооноор гаргаад, аав, ээж, эгч нь гэртээ шатаж амиа алдсан хэрэг гарлаа

 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хоёр хүүхдээ тооноор гаргаад, аав, ээж, эгч нь гэртээ шатаж амиа алдсан хэрэг гарлаа

 

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багийн Хишиг хорооллын задгайд иргэн Э-ын гэр шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 13-ны буюу өчигдөр шөнийн 01:15 цагт хүлээн авсан байна.

Галд  33 настай эрэгтэй Э, эмэгтэй Б, 14 настай Х нар өртөж,  амь насаа алдсан харамсалтай явдал болжээ. Иргэн Э нь буюу аав нь гал гарах үед хүү 12 настай Б, охин 3 настай Б нарыг гэрийн тооноор гаргаж,  амь насыг нь авраад өөрөө амиа алджээ.  Охин Б-ийн зүүн гарын сарвууны арын хэсэг 1-р зэргийн түлэгдсэн байсан аж. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай 1 км замыг туулан 01:18 цагт очиж, 12 минут ажиллан унтрааж,  сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгчээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-9=?