|
Шинэ мэдээ

Кино бол энэ цагийн "шашин"

Кино бол энэ цагийн "шашин"

Долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригт та бүхэнд хүрдэг "Саак өнцөг” булангийн шинэ дугаар хүрч байна. Өнөөдөр Оскарын наадмын шагнал гардуулах ёслол болсонтой холбоотойгоор хамтдаа кино ертөнцийг өөр нэгэн өнцгөөс харцгаая.
Чөлөөт цагаараа кино үзэж, сонирхолтой, айдастай магадгүй эмгэнэлтэй үйл явдлууд дунд орж, өөр нэгэн ертөнцийг өөртөө нээх нь хүн бүрийн дуртай зүйлсийн нэг биз. Гэвч та киноны зөвхөн үйл явдал дунд нь орж төөрөх биш, үйл явдлыг дээрээс нь харж түүний хэлэх гэсэн санаа, бидэнд нөлөөлөх гэсэн оролдлогуудыг ажиж байв уу. Ер нь кино бидэнд хэрхэн, хэр хүчтэй нөлөөлдөг бол? Дараах нийтлэлээс уншаарай.

1Кино яагаад хүний оюун санаанд хүчтэй нөлөөлдөг вэ?

Кино яагаад хүний оюун санаанд хүчтэй нөлөөлдөг вэ?

1. Визуал

1. Визуал
Кино бол дүрст буюу визуал мэдээлэл. Визуал мэдээлэл хүний оюун санаанд бууж, тогтоогдохдоо сайн байдаг. Учир нь аливаа зүйлийг харахад бидний тархины 2/3 оролцдог тул тухайн мэдээллийг санах, тогтоох, нөлөөлөх чадвар нь илүү байдаг байна.

2. Адилсал

2. Адилсал
Хүмүүс киноноос адилсал, даган дуурайллын замаар юуг дээдлэх, юу эдэлж хэрэглэх зэрэг нийгэмч, олон нийтэч эрэлт хэрэгцээгээ хангадаг.

3. Кино бол өнөөгийн шашин

3. Кино бол өнөөгийн шашин
Кино бол өнөөгийн нийгмийн хувьд олон нийтийн соёлын чухал бүрэлдэхүүн хэсэг. Жишээ нь, дундад зууны үед хүмүүс библи, шашин зэргээр нийгмийн дэг журам, хэм хэмжээ, үнэлэмжээ тодорхойлдог байсан. Тэгвэл одоо кино нийгмийн үнэмлэмж, итгэл үнэмшлийг бүрдүүлдэг нэг төрлийн "шашин” болжээ.

4. Кино далд ухамсарт нөлөөлдөг

4. Кино далд ухамсарт нөлөөлдөг
Мөн кино хүнд адилсах, даган дуурайх хүслийг төрүүлж шууд нөлөөлөхөөс гадна далд ухамсарт маш хүчтэй нөлөөлдөг. Үүний нэг жишээ нь 25 дахь кадрын онол юм. Хүний нүд 1 секундэд 24 кадрыг ялган харах чадвартай байдаг. Тиймээс 1 секундэд 25 кадр үзүүлбэл сүүлийн 25 дахь нэмэлт кадрыг хүний нүд анзаардаггүй байна.
Гэтэл 1957 онд  James Vicary Нью-Джерсийн кино театрт кино үзүүлэхдээ  нэмэлт проекторын тусламжтай 25 дахь кадрыг үзүүлсэн байна. Уг 25 дахь кадрт "Кока кола", "Поп корн идээрэй" гэсэн үгнүүдийг албаар оруулсан байжээ.
Ингэж бүтэн зуны турш үзүүлсний дараа James Vicary -ын хэлснээр кино театрын дэлгүүрийн кола-ны худалдаа 17%, поп корн-ы худалдаа 50% өссөн байна. Үүнийг дараа нь зар сурталчилгаа хийхэд өргөн ашиглаж байсан бөгөөд хожим дэлхийн ихэнх оронд хориглосон юм.

2Дэлхийн улс орнууд киног соёлын зэвсэг болгон ашигладаг

Ийнхүү кино шууд болон далд хэлбэрээр хүний оюун санаа цаашлаад үйлдэлд хүртэл нөлөөлж байдаг тул кино бүтээгчид киноныхоо ерөнхий санаа төдийгүй жижиг деталь хэсгүүдэд ч ихээхэн анхаардаг.
Жишээ нь, дээрх кинон дээр бүсгүй үхэл амьдрал шийдвэрлэх хүнд нөхцөлд байгаа хэрнээ нойлын усыг татаж байна. Энэ нь киногоор дамжуулж нөлөөлөх бас нэгэн соёлын эльмент юм.
Мөн Солонгос кинонууд дээр хичнээн яарч байсан ч суудлын бүсээ зүүгээд хөдөлдөгийг та бүхэн анзаарсан байх. Тэр бүү хэл энэ хандлага нь дуу хөгжим дээр ч харагддаг. Өнгөрсөн жил "BLACKPINK” хамтлагийн "Kill This Love” дуун дээр хамтлагийн гишүүн Рөүз жолоо барьж буй хэсэгтээ суудлын бүс зүүгээгүй байснаас болж "KBS” телевиз дууг нь цацахыг хориглосон байдаг. 

3Киногоор дамжуулж өөрийн улсын нэрийн хуудас, сурталчилгааг хийдэг

Киногоор дамжуулж өөрийн улсын нэрийн хуудас, сурталчилгааг хийдэг
Дээр дурьдсан жижиг деталуудаас гадна киноны нийт ерөнхий санаа өөрийн улсынхаа онцлог, нэрийн хуудас, сурталчилгаа болж өгдөг. Жишээ нь, Америк кинон дээр хэн нэг хүн ганцаараа дэлхийг аварч байгаагаар гарах нь түгээмэл. Энэ нь Америкийн нийгэм бол хувь хүн/бие хүн үргэлж ялдаг, тухайн хүн хэрэв өөрөө л чадвал юуг ч  бүтээх боломжтой, нээлттэй нийгэм  гэдгийг харуулдаг аж.
Харин Солонгос киноны хувьд киногоор дамжуулан зах зээлээ бэлдэх, хэрэглэгчээ төлөвшүүлэх зорилт нэн тэргүүнд ажиглагддаг. Солонгос хоол, Солонгос гар утас, машин, Солонгос амьдралын хэв маягийг сурталчилдаг нь өдгөө тун ч амжилт олоод байгаа билээ.
Тэгвэл Хятадын хувьд дотоодын кинонууд нь үргэлж коммунизм, хамтач үзэл, Мао Зедун зэргийг харуулдаг. Гэтэл тэдний гадаадын улс орнуудад цацдаг кино нь Хятад бол өрнөджсөн, даяарчлагдсан улс хэмээн харуулахыг зорьдог байна. Өөрөөр хэлбэл, киногоор дамжуулан өөрийн улс орны имидж, ойлголтыг төлөвшүүлдэг.
Жишээ нь, Хятадын Холливудтай хамтарч хийсэн "Кунг Фу панда” киног судлаачид үзэхдээ Хятадын тухай ойлголтыг эерэгжүүлэх зорилготой кино гэж үздэг.  Учир нь бусад улс орнууд Хятадыг тэдний бэлгэ тэмдэг болох луугаар төсөөлдөг. Гэтэл луу нь "догшин, хэрцгий, аймшигтай” гэсэн сэтгэгдэл төрүүлж байна.
Тиймээс зөвхөн Хятдад байдаг пандагаар төлөөлүүлж, өөрийн улс орныг эерүү, зөөлөн, сэтгэл татам, найрсаг гэсэн имиджийг бий болгохыг зорьсон гэж судлаачид үздэг .
Дээр дурьдсанчлан кино бол хүний юуг дээдлэх, юуг шүтэх (өнөөгийн байдлаар хэрэглээг шүтсэн нийгэм), ямар зан үйл хийхийг номлодог энэ цагийн "шашин” болсон.  Мөн зөөлөн хүчний бодлогын томоохон зэвсэг. Дээр бид ихэвчлэн эерэг, сайн жишээнүүдийг авсан. Гэтэл зарим тал дээр эсрэгээрээ хүмүүст, тэр дундаа хүүхдүүдэд муугаар нөлөөлж буй кинонууд ч байна.  Жишээ нь, "13 reasons why" буюу "Амиа хорлох 13 шалтгаан" кино гарснаас хойш Америкд өсвөр насныхны амиа хорлолт нэмэгдсэн байдаг. Тиймээс бидэнд киноны үйл явдал дунд орж төөрөх, "автах” бус үйл явдлын дээрээс нь харж шүүлтүүртэй хандах "дархлаа" хэрэгтэй.  

CAAK.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 5+5=?