|
Шинэ мэдээ

О.Магнайн өөрчлөлт олны анхаарлыг татав

2005 оноос Эрүүл Нийгэм - Иргэний Хөдөлгөөний ерөнхий Зохицуулагчаар гудамжинд жагсаал хийж олон танигдсан О.Магнай одоо бол АН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа билээ. 

2008 оны УИХ-ын сонгуулийн дараа болсон долдугаар сарын 1-ны үймээнтэй холбогдуулан түүнийг 2008 оны долдугаар сарын 7-ны өдөр цагдан хорьсон. Тэрбээр хоригдож байх хугацаандаа хуурай өлсгөлөн зарлаж, биеийн байдал эрс муудсан тул 2008 оны наймдугаар сарын 29-нд батлан даалтаар суллагдаж бйасан гээд улс төрийн үйл явц нь ээдрээтэй нэгэн. 

Энэ бүх хэргийн дараа Ардчилсан Намд элссэн бөгөөд тус намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүн болж албан тушаал дэвшсэн. Түүнчлэн тэрбээр 2012 оны 9 сараас Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын даргаар томилогдон ажиллаж нэлээд их өөрчлөлт хийсэн ч төд удалгүй мөн л албанаасаа хасагдсан гээд олон түүхтэй.

Харин энэ удаад тэрбээр улс төрийн явцаар бус гадаад төрхөөрөө олны анхааралд өртжээ. Тэрбээр олон нийтийн сүлжээ сайтын хувийн хаяг буюу фэйсбуук хуудаснаа өөрийн авахуулсан зургаа оруулжээ. Энэ зураг нь олон хүний сонирхолыг татан түүнийг гоо сайхны хагалгаанд оржээ хэмээн бичиж байв.

Үүнээс гадна түүнийг "уруул" Магнай хочоо "Жимбий" Магнай болгож гэх хүн ч байлаа. Харин зарим нэг нь өнцөгөө тааруулж зургаа дарвал ингэж өөрчлөгдөнө хэмээх ч нэгэн байлаа. Ямартаа ч улс төрийн карьер нь чимээгүй байсан тэрбээр гадаад төрхөөрөө олны анхааралд өртөөд авлаа. 

http://dorgio.mn/p/114593

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 5+5=?