|
Шинэ мэдээ

Коронавирусээр халдварласан жирэмсэн эмэгтэй эрүүл хүүхэд төрүүлжээ

Коронавирусээр халдварласан жирэмсэн эмэгтэй эрүүл хүүхэд төрүүлжээ

 

МОСКВА. /RIA Novosti/. БНХАУ-ын Хар мөрөн мужийн Харбин хотын эмнэлэгт коронавирусээр халдварласан жирэмсэн эмэгтэй эрүүл охин төрүүлсэн тухай мужийн мэдээллийн "ECNS” цахим хуудас мэдээлжээ.
 
Уг эмэгтэй 38 долоо хоногтой жирэмсэн байжээ. Биеийн байдал нь эрс муудаж эхэлсэн учир эмч нар мэс заслын аргаар төрүүлэхээр шийдэж, 3.05 кг жинтэй охин төрсөн байна. Нярайг төрснийх нь дараа тусгаарлаж, коронавирусний шинжилгээг хоёр ч удаа авахад хариу нь сөрөг гарчээ. Одоогийн байдлаар эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа аж.
 
Хамгийн сүүлийн мэдээгээр, шинэ төрлийн коронавирусний халдварыг 20 мянга гаруй хүн авч, 420 гаруй хүн нас баржээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-9=?