|
Шинэ мэдээ

Энэтхэгт коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгджээ

Энэтхэгт коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгджээ

Энэтхэгийн Керала мужид коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын Засгийн газрын мэдээллийн товчоо мэдээлжээ.

Шинэ коронавирус Уханийн их сургуульд суралцаж байсан оюутнаас илэрсэн байна. Одоогоор түүний биеийн байдал хэвийн байгаа бөгөөд эмчийн хяналтад байгаа аж.

БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооноос хамгийн сүүлд мэдээлснээр, "2019-nCoV” коронавирусээр халдварласан хүний тоо 7711-д хүрч, 170 хүн нас барсан байна. Эх газрын Хятадаас гадна уг вирус Хонконг, Макао, Тайвань, Тайланд, Япон, БНСУ, АНУ, Канад, Вьетнам, Сингапур, Балба, Франц, Австрали, Малайз, Финланд улсуудад бүртгэгджээ.

БНХАУ-ын санхүүгийн бүх шатны байгууллагууд шинэ коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэхэд нийтдээ 27 тэрбум 3 сая юань буюу 3 тэрбум 96 сая орчим ам.доллар гаргасан байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-9=?