|
Шинэ мэдээ

"Пакистаны Халк" гэгддэг аварга эр найз бүсгүй хайж байна

Арбаб Хизер Хаят бол "Пакистаны Халк" гэгддэг дэлхийн хамгийн их жинтэй, том биетэй эрчүүдийн нэг юм. Өдгөө 27 настай тэрбээр 444 кг жинтэй, 198 см өндөртэй аж. Гэр бүлийнхэн нь түүнийг гэрлэх цаг болсон хэмээн шавдуулж байгаа учраас Хаят өөрт тохирох найз бүсгүй хайж байна хэмээжээ. 

Олон зуун эмэгтэй "Пакистаны Халк"-тай гэрлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч Хаят татгалзжээ. Учир нь, тэдгээр бүсгүйчүүд хэтэрхий туранхай, намхан тул түүнд гологдсон гэнэ. "Би дор хаяж 100 кг жинтэй, 190 см өндөртэй бүсгүйтэй учрахыг хүсэж байна. Тэгж байж л бид нийцтэй харагдана шүү дээ. Эцэг эх маань ачаа даруй үзэхийг хүсэж байгаа. Өнгөрсөн 7 жилд би насан туршийн ханиа хайж бараг 200-300 бүсгүйтэй уулзсан байх. Тэд бүгд л дундаж жинтэй байсан. Одоогоор надад тохирох эмэгтэй хараахан гарч ирээгүй байна" гэж ярьжээ. 

Түүнчлэн Хаят өдөрт 10,000 калори бүхий хоол иддэг учраас гэрлэх эмэгтэй нь хоол сайн хийдэг байх хэрэгтэй гэсэн нэмэлт "шаардлагагыг" тавьж байгаа гэнэ. Тэрбээр өглөөний цайнд л гэхэд 36 өндөг идэж, таван литр сүү уудаг байна. 

Хэдийгээр Хаят ингэж их иддэг ч дасгал хөдөлгөөн хангалттай хийдэг тул ямар нэгэн эрүүл мэндийн асуудалгүй, эрүүл чийрэг эр хэмээн өөрийгөө тодорхойлжээ. Өсвөр наснаасаа эрчимтэй жин нэмж эхэлсэн тэрбээр Пакистаны Мардан хотод ихэд алдаршжээ. Гэхдээ тэр дасгалаа илүү сайн хийж, дэлхийн хэмжээний супер од, хүчирхэг эр болох хүсэлтэй байдаг гэсэн байна. 

Б.Саруул

Эх сурвалж: Mirror

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 2+2=?