|
Шинэ мэдээ

Украины “Boeing”-ийг газар-агаар ангиллын хоёр пуужингаар харваж сөнөөжээ

Украины “Boeing”-ийг газар-агаар ангиллын хоёр пуужингаар харваж сөнөөжээ

"Украины олон улсын агаарын тээвэр" компанийн "Boeing 737” загварын нисэх онгоцыг зенитийн пуужингийн "Тор-М1" цогцолбороос "газар-агаар” ангиллын хоёр пуужингаар харваж сөнөөсөн гэж Ираны Иргэний нисэхийн газар мэдэгджээ. Энэ тухай "Bloomberg” агентлаг уг эмгэнэлт явдлын шалтгааныг мөрдөн шалгах ажлын урьдчилсан хоёр дахь тайлангаас иш татан уламжилсан байна 

Тус агентлагийн мэдээлснээр, пуужингуудыг хойд чиглэлээс Украины "Boeing” руу харважээ. "Bloomberg” агентлаг Ираны талын явуулсан мөрдөн шалгалтын урьдчилсан дүгнэлтийн талаар үүнээс өөр мэдээлэл өгөөгүй байна.
Нэгдүгээр сарын 8-нд Иранд осолдсон Украины зорчигч тээврийн нисэх онгоц зенитийн пуужингийн "Тор” цогцолборын пуужинд оногдсон байж магадгүй гэж Украины Аюулгүй байдлын албаны дарга Иван Баканов нэгдүгээр сарын 10-нд мэдэгдэж байжээ. Уг онгоцыг нийслэл хотын бүсийг агаарын довтолгооноос хамгаалах зорилгоор андуурч сөнөөснийг Ираны Зэвсэгт хүчний /ЗХ/ Ерөнхий штаб нэгдүгээр сарын 11-нд хүлээн зөвшөөрсөн байна. Украины онгоцыг далавчит пуужинтай андуурсан гэж тус улсын ЗХ-ний элит анги нэгтгэл болох Лалын хувьсгалыг хамгаалах корпусын Агаар, сансрын хүчний командлагч, генерал Амир Али Хажизаде мэдэгдсэн билээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 7+7=?