|
Шинэ мэдээ

Дипломатч Б.Баттүшиг тусгай даалгавар биелүүлж явсныг нотлох шинэ гэрч гарч иржээ

Дипломатч Б.Баттүшиг тусгай даалгавар биелүүлж явсныг нотлох шинэ гэрч гарч иржээ

 

ХБНГУ-ын Дрездений тойргийн шүүхэд хар тамхины хэргээр шүүгдэж буй Монгол Улсаас БНТуркУ-ын Стамбул хотод суугаа Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарын хэргийг шалгах явцад өдөр бүр мөрдөн байцаагч, шүүгч, прокуроруудыг гайхшруулсан баримт, нотолгоо шинээр гарч ирсэн тухай  Германы "TAG24" сайт өчигдөр шинэ мэдээ цацжээ. 

Тус сайтад мэдээлснээр "Ноён Б.Баттүшиг өмнө нь Монголын тусгай албаны даалгавар биелүүлж явсан гэж Шүүхэд мэдүүлсэн болно. Өнөөдөр энэ үгийг нь батлах гэрч Чехээс ирлээ. Энэ хүн бол Германы Холбооны Эрүүгийн Цагдаагийн газраас Чех Улсын Прага дахь Германы ЭСЯ-нд Цагдаагийн атташегээр ажилладаг Уве.Г гэгч офицер юм. Тэрбээр хэргийн талаар ". . . би Германы ЭСЯ-нд Монголын Цагдаагийн атташетэй ярилцсан юм. Энэ атташе надаас дипломатч Б.Баттүшигийн хэргээр Германы эрх баригчидтай холбоо тогтооход туслахыг хүсч, Баттүшиг Монголын ЭСЯ-дад үүрлэсэн гэмт хэргийг илрүүлэх үүрэгтэй байсан юм” гэж ярьжээ. 

Иймээс ч Баттүшиг гэмт хэргийг илрүүлэхийн тулд хар тамхи наймаалж буй мэтээр авч явах тушаал авсан гэж мэдүүлж байж. Энэ баримт няцаагдаж болох хэдий ч офицер Уве Дрездений шүүхэд мэдүүлэг өгөх эрхтэй гэж өөрийгөө танилцуулсан Монголын Цагдаагийн атташегийн үгэнд эргэлзэхгүй байгаа аж. Шүүхийн зүгээс юуны өмнө ноцтой баримт дэлгэж буй гэрчийг яаралтай байцаах шаардлагатай болжээ.

Энэ баримтыг Баттүшигийн өмгөөлөгч нар тэр атташе сайндаа л Монголын жудо бөхийн холбооны Ерөнхийлөгч байх. Тэр хүн Монголын дээд шүүхэд ажиллаж байсан, Баттүшигийн  аавынх нь байгууллагад ажилладаг байсан. Улмаар хоорондын маргаанаас болж, Баттүшигийн эсрэг баримт гаргаж байна. Түүнд мэдүүлэг чинь няцаагдана гэж дамжуул гэжээ.   

Өнөөдөр хэргийн газраас олдсон дэд консулын хагарсан гар утасны мэдээллийг сэргээх ажил үргэлжилж байгаа бөгөөд 1000 гаруй мэдээллийг сэргээжээ. Цаашид ч ноцтой мэдээлэл илрэх нь дамжиггүй. 

Эх сурвалж: Штеффи Сур.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-1=?