|
Шинэ мэдээ

“Grammy” наадмыг зохион байгуулдаг академийн тэргүүнийг огцруулжээ

“Grammy” наадмыг зохион байгуулдаг академийн тэргүүнийг огцруулжээ

"Grammy” наадмыг зохион байгуулдаг "Recording” академийн тэргүүн Дебора Дуганыг энэ оны шагнал гардуулах ёслол болохоос 10 хүрэхгүй хоногийн өмнө албан тушаалаас нь огцруулсан байна.

"Recording” академийн мэдээлснээр, Д.Дуганыг ёс зүйг зөрчсөн хэмээн үзсэн ажээ. "Эмэгтэй уран бүтээлчид "Grammy” хүртэхийн тулд илүү хичээх ёстой” гэж 2018 онд хэлсний улмаас олон нийтийн шүүмжлэлд өртөн огцорсон Нейл Портноугийн халааг Д.Дуган таван сарын өмнө авсан бөгөөд тэрбээр "Recording” академийн анхны эмэгтэй тэргүүн болсон юм. 

"Grammy” наадмын 62 дахь удаагийн шагнал гардуулах ёслол Калифорни муж улсын Лос-Анжелес хотын "Staples” танхимд энэ сарын 26-нд болно. Энэхүү арга хэмжээг Америкийн дуучин Алиша Киз хөтлөх бөгөөд Билли Эйлиш, Камила Кабелло, Бонни Райтт, Жонасын ах дүүс, Деми Ловато, Розалия нар уран бүтээлээ толилуулна. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-2=?