|
Шинэ мэдээ

Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэргийг сэргээн, дахин шалгаж эхлэв

Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэргийг сэргээн, дахин шалгаж эхлэв

Өсч яваа чадварлаг загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ өнгөрөгч оны аравдугаар сарын 24-ны өдөр өндрөөс унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарч байлаа. Талийгаачийн үхлийн талаар өнгөрсөн хугацаанд олон янзын таамаг өрнөж, олон ч хүнийг шалгасан билээ.

Хэрэг гарснаас хойш жил гаруйн хугацаа өнгөрчихөөд байхад гэм буруутай этгээд олдоогүй. Тэгвэл энэ хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж буй Р.Булгамаа өмгөөлөгчөөс хэргийн талаар тодруулахад "Хэрэг хаагдаагүй. Гурван ч удаа хэргийг хаах санал гарсан. Гэсэн ч миний зүгээс болон гэр бүлийнхэн нь Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргаснаар хэргийг дахин задалж, мөрдөн байцаагч томилсон” гэлээ.

Энэхүү хэргийг дүүргийн прокурорын газраас гаднын нөлөөгүй, амиа хорлосон хэмээн үзэж, хэргийг хаах шийдвэр гаргаж байсан юм. Харин ар гэрийнхэн болон өмгөөлөгчид нь бусдын гарт амиа алдсан байж болзошгүй гэж хардаж байгаа юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 3+3=?