|
Шинэ мэдээ

Монгол Чонон дүрст Нохой

Нохой судлаачдын үзэж буйгаар Монголд уугуул 4 төрлийн нохой байна.
Эдгээр 4 нохойноос ойн иргэдийн буюу цаатан түмний уугуул нохой болох "Чонон дүрст" нохой нь бараг мартагдаад байгаа юм.
Монгол улсад олдсон түүхэн болон археологийн судалгаагаар Чонон дүрст нохой нь Монголын хамгийн эртний уугуул нохой болох нь тогтоогджээ.
Нохой судлаач Ш.Чулуунбаатарын "Монгол үндэстний уугуул ноход." бүтээлд энэ тухай судалгаанууд дэлгэрэнгүй тусгагджээ.
Увс аймгийн Сагил сумын нутагт орших Можоогийн хадны зураг, Ховд аймгийн Манхан сумын нутгаас олдсон Алтайн ятга дээр дүрслэгдсэн нохойн зураг нь чонон дүрст нохой байгаа нь маш сонирхолтой юм.
Ч.Ерөөлтүвшин миний бие сүүлийн хэдэн жил энэ нохойн талаар сонирхон өөрийнхөө хэмжээнд тодорхой судалгаанууд хийж үзлээ.
Гэтэл Чонон дүрст нохой нь Монгол оронд ОДОО ч бодиттойгоор байгаа нь тодорхой боллоо.
Америкчуудын 2010 онд хийсэн Монголын сүүлчийн цаатангууд хэмээх баримтат кино болон хуучны цаатан ардын дууны клип зэрэг бичлэгүүд дээр чонон дүрст нохой нь маш тодорхой баримтжуулагдан үлджээ.
Мөн журмын дүү Хөвсгөл аймгийн ЦГ-ын дэд дарга Оргилдболдод энэ нохой бодиттойгоор байгаа эсэх талаар судалж өгнө үү гэж хүсэлт тавьж хайлгахад цэвэр цусны (Оросын лайка биш) уугуул Монгол чонон дүрст нохой нь Хөвсгөл аймагт байгаа нь тодорхой байна.
Иймд Еөк би удахгүй өөрийн биеэр Хөвсгөлийн тайгад цаатангууд дээр очиж чонон дүрст нохойг яг уугуул нохой мөн эсэхийг нягталж; баримтжуулж, нутгийн түмнээс нохойн үүсэл гарал, удам угсааг тодруулж, мөн чонон дүрст нохойг авчрахаар төлөвлөж байна.
Монголын нохой судлалын холбоо, кинологын холбоо болон нохой сонирхогчид түүнчлэн Хөвсгөлчүүдийг Монголын уугуул чонон дүрст нохойг сэргээх & хөгжүүлэх үйлст нэгдэхийг уриалж байна.

 

 

 

 

Еөк Ерөөлтүвшин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 8+8=?