|
Шинэ мэдээ

УИХ-ын гишүүд өнөөдөр ЁОЛК-той

УИХ-ын гишүүд өнөөдөр ЁОЛК-той

 

Манай улсад тогтсон нэг жишиг бол бараг бүхий л албан байгууллагууд шинэ жилийн үдэшлэг зохион байгуулдаг уламжлал юм. Түүнчлэн УИХ-ын гишүүд ч шинэ жилийн баяраа тэмдэглэдэг. 

Тэгвэл тэд 2019 оны шинэ жилийн баяраа хийж амжилгүй он давуулжээ. Учир нь гишүүдийн шинэ жилийг өнгөрсөн сарын 27-ны өдөр товлосон байсан ч ирцтэй холбогдуулан тэдний баярын үдэшлэг хойшилжээ. Ингэснээр тэд өнөөдөр буюу 2020.01.13-нд шинэ жилээ тэмдэглэх аж. Шинэ Үндсэн хуулийг 1992.01.13-ны өдөр баталж байсан түүхтэй.

Тиймээс энэ удаагийн парламент Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан үйл явдлыг бэлгэшээн, уг өдрийг сонгон шинэ жилээ тэмдэглэхээр тогтсон гэнэ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 1+1=?