|
Шинэ мэдээ

Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Б.Баярсайхан нарыг ЗГ-ын хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Б.Баярсайхан нарыг ЗГ-ын хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

 

Сонгуульд нэр дэвших зорилготой эрхмүүд эртнээс бэлтгэлээ базаагаад эхэлсэн. Тэгвэл өнөөдөр болсон Засгийн газрын хуралдааны үеэр зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг хэлэлцэж шийдвэрлэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Засгийн газрын хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн генерал нарыг өөрсдийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Хуульд заасны дагуу сонгуульд нэр дэвших эрхмүүд төрийн алба хашиж байгаа бол сонгуулийн жил эхлэхээс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байх ёстой юм.
Улс төрийн хүрээнийхний таамаглаж буйгаар Б.Баярсайханы хувьд 2020 оны сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр бэлтгэлээ базааж буй бол Ц.Сэргэлэн генерал Дорнод аймагт хүч сорих бодолтой байгаа бололтой.
Харин Байгал орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийн хувьд сонгуульд нэр дэвшихээс илүүтэйгээр гадагшаа элчин сайдаар томилогдох тохироо хийсэн байх гэдгийг зарим эх сурвалжууд онцоллоо. Хэрвээ нэр дэвших бол тэрбээр төрөлх Булган аймагтаа өрсөлдөх магадлалтай юм.
Bataar.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 8+8=?