|
Шинэ мэдээ

1072 хувьцаанд "ногдол ашиг олгох уу"....

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" компанийн 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсохоор байгаа.

"Эрдэнэс Тавантолгой" компани 2017 онд 461.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бол 2018 онд энэ хэмжээ нэмэгдэж, 720 тэрбум давсан. Тэгвэл энэ онд үүнээс дахин нэмэгдэх хүлээлттэй байна. Харин ногдол ашиг гэж бид авсангүй, хүртсэнгүй, бидэнд хүртээсэнгүй.

Тус компанийн хувьд 2018 оны ашгаасаа ногдол ашиг хувьцаа эзэмшигчдэд хуваарилна гэж удаа дараа мэдэгдсэн боловч хэлсэндээ тэд хүрээгүй юм. Ерөнхий сайдын зүгээс ногдол ашиг олгох тухай асуудлыг дэмжсэн ч хамгийн сүүлийн мөчид энэхүү байр сууриасаа бас л тэрбээр ухарсан билээ.

Хэдий тийм боловч олон нийт 1072 хувьцааныхаа үр шимийг хүртэх, хувьцаагаа баталгаажуулах, саналын эрхтэй болгох, 2012 оноос хойш нэр төдий байгаа хувьцаагаа албажуулах, ногдол ашиг авахаа илэрхийлсээр өдий хүрлээ.

1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны зүгээс дээрх асуудлыг олон нийтийн анхаарлын төвд оруулж, өнөөдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх хэмжээнд гаргаж ирээд байна. Холбооны тэмцэл, та бүхний дэм тодорхой үр дүнд хүрч байгаагийн илрэл зах зухаасаа ийнхүү гарч байна. Ногдол ашгаа авахын төлөө улам олуулаа нэгдэх, хүчээ нийлүүлэх цаг ирсэн.

1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Л.Наранбаатар "УИХ-ын өргөдлийн байнгын хорооны хурал ирцээ хүлээж байна. Бид ногдол ашгаа өг гэж шахаад л явж байна. Энэ хурлыг хийлгэх гэж бид 25 мянган хүний гарын үсэг цуглуулсан. Өнөөдөр хурал хойшлохгүй гэж найдаж байна" гэв. Ард түмний эрх ашгийг хамгаалах учиртай, хамгаална гэж сонгогдсон УИХ-ын гишүүд ажилдаа одоо ирвэл өнөөдрийн хурал болох гээд байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 3+3=?