|
Шинэ мэдээ

"Токио - 2020” олимпийн цэнгэлдэх хүрээлэн 157 тэрбум иений өртгөөр бослоо

"Токио - 2020” олимпийн цэнгэлдэх хүрээлэн 157 тэрбум иений өртгөөр бослоо

Ирэх жилийн олимпийн төв цэг болох Токиогийн үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил дууссан гэдгийг тус барилгын төслийн багаас мэдэгдлээ.

Япон улсын спортын зөвлөлөөс "Ирэх пүрэв гарагт барилгын ажил албан ёсоор дуусаж, дараа сараас аюулгүй байдал, чанарын шалгалтуудыг хийнэ" гэв. 

Токиогийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн энэ оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр албан ёсоор нээлтээ хийх бөгөөд уг хүрээлэнд хийх анхны спортын арга хэмжээ нь Эзэн хааны цомын хөл бөмбөгийн финалын тэмцээн байх юм. 

Нийт 157 тэрбум иен буюу 1.2 тэрбум долларын өртгөөр баригдсан 60'000 хүний багтаамжтай уг цэнгэлдэх хүрээлэнд олимпийн хөнгөн атлетик болон хөл бөмбөгийн тэмцээнүүд зохион байгуулагдана.

Барилгын анхны зургийг өөрчилснөөс болж олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсны улмаас уг цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил төлөвлөж байснаасаа 14 сарын дараа буюу 2016 оны арванхоёрдугаар сард эхэлсэн. 

Мөн анхны зургаасаа өөр зургаар барьсан учир Регбигийн ДАШТ-ийг уг цэнгэлдэхэд зохион байгуулах боломжгүй болсон байна. 

Энэ бол Токиогийн олимпийн наадмын үндсэн найман цэгийн нэг юм. Төлөвлөгөөний дагуу уг найман барилга олимпийн наадмын өмнө ашиглалтад орох ёстой. 

Дашрамд дурдахад Токиогийн олимп 2020 оны долдугаар сарын 24-өөс наймдугаар сарын 9-ний хооронд үргэлжилнэ шүү. wink 

Эх сурвалж: www.japantoday.com

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 9-6=?