|
Шинэ мэдээ

Үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал 200 сая ам.долларын хохирол учруулав

Чилийн нийслэл Сантьяго хотод олон өдөр үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдлын улмаас энэ хотын 136 метроны өртөөний 77 нь ихээхэн хохирол амсчээ. Сантьяго хотын захиргааны тооцоолсноор эсэргүүцлийн жагсаалд оролцогчид 200 сая ам.долларын хохирол учруулсан байна. 

 

"Метроны 136 өртөөний 77 нь эвдэрч сүйрсэн бөгөөд тэдгээрээс 20 -ийг нь үймээн үүсгэгчид шатаасан" хэмээн хотын захиргааны мэдэгдэлд дурджээ. Мөн 41 өртөө ихээхэн хэмжээний хохирол амссаны дээр зургаан галт тэргийг эвдэж сүйтгэсэн байна.  Ингээд урьдчилсан тооцооллоор хохирлын хэмжээ 200 сая ам.долларт хүрчээ. 

Түүнчлэн эмх замбараагүй байдлын улмаас олон хүн гэмтэж бэртсний дээр үймээн дэгдээгчид дэлгүүр шатаасны улмаас дөрвөн хүн амиа алдсан талаар BBC  мэдээллээ.  

Эмх замбараагүй байдал, мөргөлдөөн үүсгэсэн эсэргүүцлийн жагсаал 10 дугаар сарын 14-нд эхлэсэн байна. Ийнхүү эсэргүүцлийн ажиллагаа үүсэх болсон нь метрогоор зорчих тасалбар 30 песо буюу 0,04 доллараар нэмэгдэж 850 песо /1,2.ам.доллар/ болсонтой холбоотой аж. Эсэргүүцлийн ажиллагаа бусад хотуудад ч өрнөсөн бөгөөд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Чилийн эрх баригчид нийслэл Сантьягго, Вальпараисо муж, Вальдиви, Консепсьон, Ла-Серена, Кокимбо болон Ранкагуа суурингуудад онц байдал тогтоожээ. Түүнчлэн нийтийн тээврийн зорчих тасалбарын үнийг нэмсэн шийдвэрийг цуцлах болсон талаар тус улсын Ерөнхийлөгч Себастьян Пиньера мэдэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-2=?