|
Шинэ мэдээ

Нефтийн үнэ 60 ам.доллар давжээ

Лондоны ICE биржийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн ирэх 12 дугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 2.36 хувиар өсөж, нэг торх нь 60.43 ам.доллар болсныг арилжааны мэдээлэл харуулжээ. Энэ төрлийн нефтийн үнэ хамгийн сүүлд энэ сарын 1-нд 60 ам.доллароос давж өсөж байв. Үүний зэрэгцээ “WTI” маркийн нефтийн үнэ 2.05 хувиар өсөж, нэг торх нь 54.64 ам.доллар болсон байна.

Д.Жаргал

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 5+5=?