|
Шинэ мэдээ

БНСУ-д “Хагибис” хар салхи дэгдэж болзошгүй байна

БНСУ-д “Хагибис” хар салхи дэгдэж болзошгүй байна

БНСУ-д энэ сарын 10-нд "Хагибис” хар салхи дэгдэж магадгүй байна. Үндэсний цаг уурын газрын мэдээлснээр, "Хагибис” хар салхи одоогоор Номхон далайн Гуам арлаас зүүн зүгт 550 км зайд байгаа аж.

Хар салхины төвийн даралт915гектопаскаль, хурд нь цагт 133 км байгаа бөгөөд пүрэв гарагт цагт 180 км хүрч ширүүсч магадгүй байна.

"Хагибис” хар салхи Японы Кюсю арал дээр дэгдэж байгаа хэдий ч аль ч үед чиглэлээ өөрчилж, Солонгосын хойг руу чиглэж магадгүй байгаа аж.

"Хагибис” энэ онд дэгдсэн хамгийн том, хүчтэй хар салхи болж магадгүй байна” хэмээн Цаг уурын газрын нэгэн төлөөлөгчийн мэдэгдсэнийг "KBC” телевиз иш татан мэдээлжээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 5+5=?