|
Шинэ мэдээ

Саудын Арабт болсон халдлагын дараа газрын тосны үнэ өсөв

Бямба гаригт Саудын Араб дахь газрын тосны объектууд руу халдсаны дараа газрын тосны үнэ сүүлийн дөрвөн сарын туршид анх удаа дээд хэмжээндээ хүрсэн талаар ВВС мэдээллээ. Дронуудын тусламжтайгаар үйлдсэн энэ халдлагын улмаас дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн тав гаруй хувийг эзлэдэг үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогссон байна. 
Даваа гаригийн арилжаа эхлэх үеэр Brent маркийн газрын тосны үнэ 19 хувиар өсч баррель нь 71,95 ам.доллар болсон бол West Texas Intermediate маркийн газрын тосны баррелийн үнэ 15 хувиар нэмэгдэж  63.34 болжээ. 
Улмаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зах зээл дээрх газрын тосны хомсдлыг нөхөхийн тулд Америкийн газрын тосны нөөцийг ашиглана гэж мэдэгдсний дараа үнэ бага зэрэг буурсан байна. 
Тухайлбал энэ мэдэгдлийн дараа Brent маркийн газрын тосны үнэ  $68.06  болж буурснаар өсөлт 13 хувьтай болжээ. 
Газрын тосны объектууд руу халдсан явдал нь Ойрхи Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Вашингтон, Тегеранs харилцаа муудаж байгаа энэ үед тохиосон нь хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг нэмэгдүүлсэн байна. Ингэснээр Азийн зах зээлүүд дээр алтны үнэ 1 хувиар өсчээ. 
Мөн халдлагын дараагаас Саудын Арабт газрын тосны олборлолт хоногт 5,7 сая баррелиар буурсан нь энэ улсын газрын тосны олборлолтын 50 орчим хувьтай тэнцэх юм. 
Энд дуулгахад, есдүгээр сарын 14-нд шилжих шөнө Саудын Арабын газрын тосны хоёр объект руу дронуудын тусламжтайгаар халдлага үйлдсний улмаас объектууд шатсан. Шатсан хоёр объектын нэг нь дэлхийн хамгийн том газрын тос боловсруулагч үйлдвэр байжээ. 
Галыг орон нутгийн цагаар бямба гаригийн өглөөний дөрвөн цагт унтрааж эхлэсэн байна. Энэ халдлагын хариуцлагыг Йемений хуситууд өөрсөддөө авсан бөгөөд энэ бүлэглэлийн төлөөлөгч халдлага үйлдэхэд 10 дрон ашигласан гэж мэдэгджээ. 

Г.Бямбасүрэн

SHUUD.MN

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 5+5=?