|
Шинэ мэдээ

"Шинэ хороо” төслийн эхний шат амжилттай хэрэгжиж дууслаа

"Шинэ хороо” төслийн эхний шат амжилттай хэрэгжиж дууслаа

Гэр хорооллын айл өрхүүд орон сууцанд амьдрахаас дутахгүй боловсон жорлонтой, гал түлэхгүй, дулаахан байшиндаа тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн "Шинэ хороо” төслийн маань эхний шат амжилттай хэрэгжиж дууслаа.Төсөлд хамрагдсан эхний 70 -аад айлд Жи хорооллоос Хаус хороололд шилжсэнийг үнэлсэн Батламжийг өнөөдөр гардуулж төслийн эхний шатаа иргэдийнхээ хамт дүгнэлээ.Энэ төсөл маань дахин төлөвлөлт болон дэд бүтцийн төвд холбогдох боломжгүй айл өрхөөс сонгон байшингийн дээвэр, хана, шалыг дулаалж байшинг дулаан алдагдалгүй болгох, халаалтыг цахилгаан халаалтаар шийдэх, эко жорлонгийн ажлуудыг цогцоор нь шийдэж байгаа юм. Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд нягт хамтран ажилласан БХБЯ, Хот, Гүйцэтгэгч Монгол_ Базальт компанийнхандаа гүн талархал илэрхийлье.Төсөлд хамрагдсан иргэн н.Нямдаваа ярихдаа "Өвөлдөө 2 портер нүүрс 300-400 мянгаар авч түлдэг байсан бол байшингаа дулаалаад цахилгаанаар халдаг болсноос хойш өвөлдөө 80 гаруй мянгыг л төлдөг болсон, мөн шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдахаар бүр ч бага төлдөг, хэмнэлттэй бөгөөд гэр орон нь хамаагүй цэвэрхэн болсон" талаар ярьж байлаа. Өнөөдөр мөн ЧД-ийнхээ бусад хороодын иргэдэд "Шинэ хороо", "Сервис центр" төсөлд хамрагдсан иргэдийн туршлагаас хуваалцах аялал зохион байгуулж, мэдээлэл өглөө. 2020-2021 онд "Шинэ хороо" төслөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр 1,5 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаад байна.

"Шинэ хороо” төслийн эхний шат амжилттай хэрэгжиж дууслаа

 

"Шинэ хороо” төслийн эхний шат амжилттай хэрэгжиж дууслаа

 

"Шинэ хороо” төслийн эхний шат амжилттай хэрэгжиж дууслаа

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 1+1=?