|
Шинэ мэдээ

Бөхийн холбооныхон Э.Оюунболдоор туг тахив уу

Бөхийн холбооныхон Э.Оюунболдоор туг тахив уу

 

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүний асуудал одоог хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна. Өчнөөн жил өнжин хэрэлдэж, бие биедээ бичиг цаас чулуудалцсан уг холбооныхон эцэстээ залуу аваргаар "туг тахичихав уу даа” гэсэн харамсал тээх боллоо.

 

Өнгөрөгч 2017 оны тавдугаар сард МҮБХ-ны ээлжит бус "Их эе” хуралдаж бөхийн холбооны тэргүүнээр "Гацуурт”  компанийн ерөнхий захирал Л.Чинбатыг сонгосон. Дараа нь МҮБХ-ны наймдугаар "Их эе” 2018 оны гуравдугаар сард хуралдаж МҮБХ-ны тэргүүнээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг сонгосон. Ингэснээр үндсэндээ МҮБХ Л.Чинбат, Б.Бат-Эрдэнэ гэх хоёр тэргүүнтэй болоод байгаа юм. 

 

Ингэж л бөхчүүд хоёр "толгой”-той болсон хэрэг.  Дараа нь чи, би дээ тулж, бөхийн өргөөний хаалга өөд чулуу нүүлгэлцэж маргаан нэлээд ширүүссэн. Хүчийг үзэж хэн бяртай нь өргөөгөө авах гэж ийнхүү улайран тэмцэж байснаа гэнэтхэн зогсоож "Эвлэрлээ” хэмээн гар барьцгааж байв. Гэтэл үнэндээ өнгөн дээрээ тэд эвлэрсэн ч өрөөнөөс гараад элдэв "хороо” найруулсаар л суудаг гэх.

 

Өнөө жилийн улсын их баяр наадмаар Б.Бат-Эрдэнэ тэргүүний бөх буюу түүний шавь Э.Оюунболд ес даван түрүүлж улсын аварга цол хүртэв. Гэтэл түүнийг сэргээш хэрэглэсэн гэж хэн ч мэдээгүй, ард түмэн "Допинг илэрсэн хоёр бөхийн нэг нь Оюунболд л биш байгаасай” хэмээн бараг л залбирч суутал Л.Чинбат тэргүүнтэй холбооны зүгээс "Оюунболдоос илэрсэн” гээд яаран зарлачихсан. Албан бус энэ мэдээлэл түгснээс хойш удтал хүлээлгэсний эцэст Улсын аварга Э.Оюунболд өөрийн цахим хуудсаараа мэдэгдэл гаргав.

 

Тэрбээр "Монгол бөхийн хоёр холбооны маргаан эцэстээ хүрч, түрүү бөхөөрөө бусармаг үйл явдал хийж байна. Би 14 наснаасаа хойш аварга багшийнхаа шавь болоод явж байгаа. Аварга багш маань надад "Архи ууж болохгүй, допинг хэрэглэж болохгүй” гэж хоёр зүйлийг маш сайн захиж байсан. Би допинг хэрэглээгүй. Миний шээс солигдсон байна. Энэ бүгдийг хууль хяналтын байгууллага шалгаж өгч тусална уу. Энэ бол зохион байгуулалттай гэмт хэрэг, миний шилийг сольсон байна. Би ДНК шинжилгээг өгмөөр байна. Намайг хилс хэрэгт гүтгэж байна. Нэгэн цагт барилдаж байсан Хадбаатар аваргыг дийлэхгүй болохоороо хилс хэрэгт гүтгэж байсан. Оюунболд гэдэг хүнийг бас гүтгэж байна. Миний өв соёлоо хамгаалахын төлөө тэмцэнэ гэдгээ илэрхийлж байна” хэмээн мэдэгдэв.

 

Улсын аварга Э.Оюунболд удтал тайлбар хийхгүй явсны эцэст нь дээрх мэдэгдлийг хийлээ. Гэсэн ч олон нийтийн эргэлзээ хэвээр үлдэв. Улсын аварга Э.Оюунболд гуравдагч орон руу хандаж, ДНК шинжилгээ өгнө гэсэн. Үүний дараа л бүх зүйл тодорхой болж эргэлзээ арилах бололтой.

 

Б.Итгэл

 
shuud.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-2=?

Wonderful data. Appreciate it. canadian pharcharmy canada online pharmacy - https://www.pharmacyonline-canadian.com/ canadian viagra Ker fc50632

Many thanks. Numerous info. canadian pharmacy londondrugs - http://canadianpharmacyntv.com/ canada pharmacy no prescription nosy 897f4ef

Nicely spoken of course. ! canadian pharmacies prescription pricing - https://www.pharmacyonline-canadian.com/ canada drugs Paky c50638_

Kudos, Numerous tips! online pharmacy without prescription canadian viagra pharmacy northwest canada canadian pharcharmy overseas pharmacy forum - https://www.canadianpharmacyopen.com/ canadian king pharmacy Dice 3a6c1b8

With thanks. I like it! drugs from canada canadian prescriptions online online discount pharmacy london drugs canada ed meds online without doctor prescription - https://www.canadianpharmacy-guide.com/ canada pharmaceutical online ordering tow 0698931

Many thanks! Great stuff. buy cialis canadian prescriptions online northwest pharmacy canadian viagra cheap drugs online - https://www.canadianpharmacy-guide.com/ best non prescription online pharmacies Paky 1b8ff06

Incredible a good deal of good facts. canadian pharmacy king board of pharmacy - https://www.canadianpharmacyopen.com/ canadian pharmacies that ship to us Ma 931897f