|
Шинэ мэдээ

Eрөнхий сайд аа! дахиад дугхийвэл сэрэхгүй л болов уу!

Eрөнхий сайд аа! дахиад дугхийвэл сэрэхгүй л болов уу!

 

Ерөнхий сайд "дугхийгээд” сэрлээ. Сэрээд хартал нэг бүдүүн эр Тост, Тосон Бумбаа харамлан цурхиртал уйлж байхыг харав. Уярах ч шиг. Уурлах ч шиг.

Ингээд олон нийтийн "санаа бодлыг” жаал ажиглаж байгаад уйланхай эрийн талд орохоор шийдэв. Ерөнхий сайдын хувиар танхимын хоёр сайд болон Цагдаа, Тагнуул, МХЕГ, АМГТХЭГ-ын дарга нарыг дуудаж "Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмал олборлож буй компанийн лицензийг яг өнөөдөр цуцал”, "Тост, Тосон бумбын нурууг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад ав” гэж үүрэгдлээ. 

Гоё сэрлээ. Гоё ч даалгавар өглөө гэж бодоод эргээд хартал ард нь хэн ч алга. Түүний шийдвэрт хүсэн хүлээсэн шиг нь олон хүн баярлахгүй байгаа бололтой, бас л шоолж харагдана. Уг нь Гурвас тэс сумын иргэний нулимстай үг У.Хүрэлсүх "жанжны” хүрэл зүрхэнд ёнкгээд л тусч. Тэр эрчээрээ "УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн гэдэг нөхөр хэд хэдэн удаа анхааруулж хэлсэн. Яасан цадаж хандаггүй шунал вэ. Аваачаад тавьчихсан байгаа машин техникийг журамла” гэж нэг дайраад. Эргэж хараад гурав хоног Өмнөговь, Дорноговьд амралтын өдрүүдэд ажиллаад ирсэн сайд нараа "Шударга ёс тогтоож чадахгүй бол ажлаа өг” гээд загнаад мэдээллийн хэрэгслүүдээр цацав. 

Ингэж сэрэх гэж. Одоо жиг жуг яриа үүсээд байсан нь намжиж "У.Хүрэлсүх хүчтэй байна”, "У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Б.Энх-Амгалан нарыг жижигрүүлсэн” гээд ярих байх, тийм үү. Яах бол? 

Ажил их, хугацаа бага, ард иргэд бухимдалтай үед ийм яриа болдог. Та бүхэн санаж байгаа бол 2013 оны нэгдүгээр сарын 19-нд тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сайд Х.Баттулгыг дуудаж "Төмөр замын ажил чинь эхэлчихсэн 2013 онд ашиглалтад орох ёстой атал одоо хэр нь юу ч хийгээгүй байна. Х.Баттулга аа, Чи хаагуур юу хийгээд явна вэ. А.Гансүх ээ, төмөр замаа тавьж чадахгүй бол хариуцлага тооцно шүү. Засгийн газар иргэдийн сэтгэгдэл бичих эрхийг хаах гэж улайран хөөцөлдөхийн оронд өмнөх ажлаа хий...” хэмээн тун өндөр дуугаар хэлж байв. 

Дараа нь 2014 оны зургадугаар сарын 26-нд мөн л УИХ-ын гишүүн Х.Баттулгыг өрөөндөө дуудаж "100 чухал сэдэв" нэвтрүүлгийг олон хүн үзлээ. Гурван янзаар хүлээж авах шиг боллоо. Хөгшчүүд, ахмадууд бухимдаж, залуус шууд хүлээн авч байна. Учрыг нь мэдэхгүй зарим хүн яаж хүлээн авсныг бол мэдэхгүй нь. Уг нь үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол гэх сэдвүүдээр улс төр хийж болдоггүй. Ингээд нэг хэсэг нь захиалгат нэвтрүүлэг хийж, нөгөө тал нь өөрсдийгөө өмөөрч, хариу нэвтрүүлэг хийгээд байх хэрэг үү. Иргэд талцаад зодолдоод эхэлбэл хэн салгах юм бэ, УИХ-ын гишүүд очиж салгах вэ” гэж үглэхэд Ирээдүйн Ерөнхийлөгч маань хөмсөг зангидан гарсан юм даг. Гэсэн ч Ц.Элбэгдорж гандан буурахгүй "Х.Баттулгад хүний нөөц байхгүй. Хулгайчийн л нөөц бий” гэж гал өрдсөөр.

Харин энэ удаагийн У.Хүрэлсүхийн нулимстай эрээр өдөөгдсөн далайлт, лиценз хураах гэнэтийн шийдвэр Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлалтай холбоотой юу. Аль эсвэл "Засгийн газар удахгүй огцорно” гэх шум сонсохдоо сонсож, тараахдаа тарааж ажиглалтын байдалтай хүлээж суугаа намынхан дотроо "Хэн нь хүчтэй вэ” гэдгийг харуулахаар шийдсэнийх үү. 

С.Баярын Засгийн газар тэр жилийн намар ургац их хурааснаараа одоо болтол гайхуулдаг бол У.Хүрэлсүхийн Засгийн газар лиценз их хураах бололтой. Хураасан лицензээ Эрдэнэс Монгол компани, түүний дор борооны дараах мөөг шиг "ургуулсаар” байгаа олон охин компаниуддаа хадгалуулаад байгаа нь цаанаа л сэжигтэй. Салхитын орд л гэхэд нэгэн шүүгч эмэгтэй амиа алдаж, түүний хүү хүний нутаг руу оргон зайлсныг бодоход дэндүү том асуудалтай. Асуудал үүсгэсэн хятад иргэд амьд сэрүүн байна. Эзнээ хулхидсан хятад жолооч л гэхэд Голомт банкинд 15 данс нээчихсэн, уяач Ш.Мөнгөншагай гэгчтэй эхлээд бизнесийн хамтрагч байснаа сүүлдээ шүүхийнхнийг авлигадаж хэргээ хэрэгсэхгүй болгож байсан баримт ч бий. Хожим нь эзэн нь мэдэж жолоочтойгоо заргалдаж, энд ч хоёр хятад муудалцаж, тэнд ч уг хэрэг дээр ажиллаж байсан хоёр монгол шүүгч муудалцаж баахан хямраасан. Эцэст нь аугаа суут удирдагч Г.Занданшатар Гадаад харилцааны сайд байсан дипломат зангаа умартан том сайдын хүчийг үзүүлж гав буу болж лицензийг цуцлан асуудлыг цэгцэлсэн ч дахиад талийгаач болсон шүүгч, түүний хүү оргодол шүүгчийн асуудал эхэлсэн. Ийм том асуудал дагуулсан Салхитын лиценз энэ оны тавдугаар сарын 28-нд байгуулсан "Эрдэнэс Силвер Ресурс” компанид Асгатын лицензийн хамт очиж одоо "эргэлтэд орох гээд” хүлээж байгаа юм гэнэлээ.

Тост Тосон Бумбад эзэн мундахгүй. Өнөөдрийн дуулианы эзэн "Сауд гоби коэл транс” ХХК-ийн тухайд Чанцалын Орхон гэдэг эзнээс нь илүү УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн рүү л "сэлэмний ир” чиглэсээр ирсэн. Тэгснээ хадуурч ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхонтой хүртэл андуурагдсан ч угтаа Чанцалын Орхон нь Улаанбаатар банкинд ажиллаж байгаад мэргэжлийн алдаа гаргасан "түүхтэй”, цаашилбал Сүхбаатарын талбайгаас газар авдаг, хуулийн байгууллагын удирдлагад байдаг генералын хамгаалалтад "агаарын бизнес” буюу лицензийн наймаа хийдэг байсан гэхчлэн домог үргэлжилнэ.

Харин Чанцалын Орхоны "Монголиан тангстен корпорэйшн” ХХК нь Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутаг дахь Баян төмөртэй нэртэй газарт ашигт малтмалын MV-014937А лиценз эзэмшдэг байтал тэр тухайд бараг дуулдсангүй. Бараг л орчин цагийн "сахал” Д.Эрдэнэбилэг аятай. Гэснээс "сахал” Д.Эрдэнэбилэгийг Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын дүү Дамбийн Баатартай дундаа компанитай "уул уурхайн чиглэлээр судалгаа шинжилгээ хийгээд” сууж байдаг гэж хэн санах билээ. Улсын бүртгэл дээр компанийнх нь чиглэл хүртэл яг ийм үг, үсэгтэй байгаа. 

Ийм л хүнд хэцүү нөхцөлд Ерөнхий сайд маань "шүдтэй арслан” болсон хэдий ч үүрэг тушаалаас өөр зэвсэггүй тулалдаж явна. Улстөрч нөхөд нь түүнээс авдгаа авсан, одоо бол чин үнэнийг хэлэхэд Засгийн газрын "ясыг барих” гээд "насыг нь тоолж” суугаа. Энэ бол харгис ч гэсэн улс төрд байдаг л зүйл. 

Харин олон түмэн У.Хүрэлсүхийнхээ талаар ямар дүгнэлттэй байгаа бол. Эдийн засагчид бол жил бүрийн намар хөрөнгө оруулагчдыг дуудаж баялгаа сурталчилдаг байтал гадныхнаас байтугай дотоодынхоо компанид төмөр нүүрээ харуулсан нь буруу гэж мэднэ. М.Энхболдын цуглуусан "уяачдыг” хөөж төрийн албыг цэвэрлэж чадсан ч түүнд тэр уяачаас хавьгүй илүү шуналтай сайд, дарга нар "олджээ”. Тэр айсуй сонгуулийн өдрүүдийг хүртэл тэсэх болов уу. Дахиад хэчнээн оймсноос хэр их мөнгө гарч ирж нүүрийг нь улайлгах бол. Прокуророос хэрэгсэхгүй болгосон гэх ЖДҮХС, ТЭДС, бусад сангаас зээл авч иргэдэд очих байсан боломжийг хулгайлсан намын гишүүдээ яах вэ, МАН-ын дарга аа! Танай намд, танай Засгийн газарт яг хэдэн хулгайч байгаа бол? Хариуцлага тооцож чадахгүй бол хам хэрэгтнээс ялгаагүй улс төрийн хариуцлага хүлээж таарна. Дахиад битгий дугхийгээрэй, Ерөнхий сайд аа! Тэгвэл өнөөдрийнхийг шиг  "сэрж" чадахгүй л болов уу.

У.Оргилмаа

Эх сурвалж: baabar.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-1=?

Kudos. A lot of tips. canadian drugs canada pharmacies prescription drugs - https://www.canadianpharmacycom.com/ northwestpharmacy Lag 31897f4

Regards, Wonderful stuff. ordering prescriptions from canada legally overseas pharmacies - https://www.trustedwebpharmacy.com/ canada drug Ma 1b8ff06

Tips effectively taken!! canadian pharmacies online approved canadian pharmacies online - https://www.canadianpharmacy-ltd.com/ online drugstore Lymn 0_70d76

You actually said it well. canada pharmacy online canadian pharmacies shipping to usa - https://www.canadianonlinepharmacytrust.com/ canada online pharmacy sa 543a6c1

Superb material. Cheers. price pro pharmacy canada canadian pharmacies buy medication without an rx canadian pharmacies canadian pharmacy uk delivery - https://www.safeonlinecanadian.com/ prescription drugs prices disp 9893189

Many thanks. I like it! canadian viagra pharmacy drug store - http://canadianpharmaceuticalsonlinerx.com/ londondrugs el 43a6c1b

Seriously plenty of helpful advice. canadian pharmacy king canadian pharmacy uk delivery - https://www.pharmacyonline-canadian.com/ discount pharmaceuticals lime c1b8ff0

Regards. Numerous information. canada online pharmacies no prescription pharmacy - https://www.trustedwebpharmacy.com/ canada pharma limited llc ea a6c1b8f

Many thanks! Ample knowledge. canadian pharmacy king meds online - http://canadianpharmaceuticalsonlinerx.com/ canada pharma limited llc Et 897f4ef

You actually explained it exceptionally well! viagra canada mexican pharmacies - https://www.canadianpharmacyu.com/ prescription drugs without doctor approval Pi 931897f

Nicely put, Cheers. pharmacy online drugs from canada with prescription - https://www.canadianpharmacy-ltd.com/ price prescription drugs kl c1b8ff0

Fine content. Many thanks. canadian pharmacies that ship to us canadianpharmacyusa24h - https://www.canadianwwwonlinepharmacy.com/ compare prescription prices Puse 31_70d7

You suggested that very well. ed meds online without doctor prescription drugs from canada online - https://www.canadianpharmacycom.com/ canadadrugs Ma 1897f4e

Amazing quite a lot of useful data. canada pharmaceuticals online pharmacy drug store - https://www.canadianpharmacy-ltd.com/ canadian pharmacy reviews plog 7f4efc5

Excellent posts. Regards. canadian pharmaceuticals online reviews mexican pharmacies shipping to usa - https://www.pharmacyonline-canadian.com/ drug prices comparison Wame 33_70d7

Helpful stuff. With thanks! ed meds online without doctor prescription canada pharma limited - https://www.pharmacyonline-canadian.com/ canada pharma limited mn 543a6c1

Seriously plenty of useful facts! canadapharmacy com canadian pharmacies without an rx canada viagra canadian pharcharmy drugs from canada with prescription - https://www.canadianpharmacycom.com/ list of approved canadian pharmacies Ma 6989318

You revealed this really well. prescription drug price comparison canada drug canadian pharmacy king best 10 online canadian pharmacies canadapharmacy - https://www.canadianpharmacy-ltd.com/ online pharmacies no prescription TOLE 3a6c1b8

With thanks! I appreciate it. canada pharmacy online get prescription online - https://www.canadianonlinepharmacytrust.com/ rx pharmacy On 4543a6c

With thanks! Quite a lot of forum posts. best 10 online canadian pharmacies pharmacy tech - http://canadianpharmacyntv.com/ canadian prescription drugs si 0698931


«
1 2 3 4 5
»