|
Шинэ мэдээ

Санхүүгээ тогтвортой барихын тулд хийж болохгүй 6 зүйл

Санхүүгээ тогтвортой барихын тулд хийж болохгүй 6 зүйл

 

Шаргуу их ажиллана гэдэг чухал зүйл. Таны мөрөөддөг санхүүгийн тогтвортой байдал гэдэг та хийсэн хөдөлмөрөө хэр их үнэлэхээс шалтгаална. Гэтэл та олсон хэдээ баруун, солгойгүй цацаад хаячихдаг юм биш биз.

Ер нь түрийвчинд мөнгө байх эсэх нь та хэр их үрэхээс л шалтгаална. Түүнийг өсгөж үржүүлэх нь гамтай зарцуулахас эхэлдэг. Тэгвэл тогтмол мөнгөтэй байхын тулд юуг хийж болохгүй вэ?

1.Үнэтэй ресторан, зочид буудалд мөнгө бүү үр

Түрийвч нь түнтгэр нөхөд байнга, их хэмжээний худалдан авалт хийдэггүй. Бас мөнгөө тэр бүр үнэтэй баар, ресторанууд, тансаг зочид буудалд үрээд байдаггүй. Үүний оронд тэд онцгой тохиолдолд зориулан хэмнэдэг.

2.Хувцас, гутал, гоёл чимэглэлд хэт ихийг бүү зарцуул

Баячууд тэр бүр гадаад үзэмжиндээ анхаарч, их мөнгө зараад байдаггүй. Тэд брэндийн гутал, хувцас, үнэт эдлэл, үнэртэн, гоо сайхан тэргүүтнийг бөөн бөөнөөр нь худалдан авахгүй. Эд баялгаар цэвэр цэмцгэр харагдахгүй гэдгийг тэд мэднэ.

3.Сүүлийн үеийн автомашин, гар утас бүү худалдан ав

Даруухан хэрнээ хэмнэлттэй машин бол хамгийн ухаалаг шийдэл. Танд асар үнэтэй, зардал ихтэй машины шаардлага огт үгүй. Ер нь сүүлийн үеийн загвар, чиг хандлагыг дагах нь санхүүгийн ухаалаг шийдэл биш.

4.Өөрөө хийж болох зүйлийг бүү худалдан ав

Пиццаг захиалаад хэвтэж байхаар өөрөө хийж ид. Харин ч хүссэн амт, хэлбэртэйгээрээ хийх боломжтой шүү. Урагдсан хувцсаа оёж, угаалга хийж, гэрээ өөрөө цэвэрлэхэд нэг их хүч гарахгүй.

5.Үнэтэй сургалтад бүү хөрөнгө оруул

Ажил төрөл нь бүтэмжтэй, амжилттай яваа эцэг эхчүүд хувийн сургуульд хүүхдүүдээ өгөхийг боддоггүй. Тэд улсын сургууль сайн боловсрол олгож чадна, санхүүд ч хэмнэлттэй гэдгийг сайн мэднэ.

6.Хүүхдүүдийнхээ шахалт, гуйлтад бүү захирагд

Хүүхдийнхээ хүссэн бүгдийг авч өгөх гэсний хэрэггүй. Мэдээж, мөнгөтэй хүн энэ бүгдийг хийж чадна л даа. Гэхдээ тэд хүүхдүүдээ мөнгийг, эд зүйлсийг үнэлж сургахыг хичээдэг. Мэдээж тэглээ гээд хүүхдүүддээ бэлэг өгөхгүй байна гэсэн үг биш.

Хөл дээрээ баттай зогсож, баяжихын тулд зарлагаас аль болох зайлсхийгээрэй.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-2=?

Wonderful stuff. Thank you. pharmacy drug store canadian pharmaceuticals online reviews pharmacy cost comparison canadian pharcharmy online pharmacy canada - https://www.pharmacyonline-canadian.com/ prescription pricing pade ff06989

You actually explained that very well! canadian pharmacy drugs online buy prescription drugs online - https://www.canadianonlinepharmacytrust.com/ trusted overseas pharmacies Ot 6c1b8ff

Incredible plenty of awesome information. canadian viagra cheap drugs online - https://canadianpharmaciescubarx.com/ walgreens pharmacy Bumn 4efc506