|
Шинэ мэдээ

10 настай хүүг уяач нь ташуураар зодож, гарыг нь хугалжээ

10 настай хүүг уяач нь ташуураар зодож, гарыг нь хугалжээ

 

Өчигдөр /2019.08.08/ оройн 22 цагийн алдад 61-ийн гарам орчмын газарт өөр айлын нэр дээр морь унадаг 10 настай унаач хүү нуруун дээрээ ташуурны олон сорвитой, гараа хугалсан байдалтай унаа хүлээн ээж, ахын хамт зогсож байсныг иргэн Ө машиндаа суулган, гэмтлийн эмнэлэгт хүргэж өгчээ.

Хүүг унасан мориных нь уяач М гэгч, овооны наадамд түрүүлээгүйн учраас зодсон гэдгийг эх сурвалж мэдээлсэн юм. Унаач хүүгийн ар гэрийн байдал сайнгүй, ээж нь эрүүл мэндийн тэтгэмжид байдаг бөгөөд хүү өөрөө энэ жил тавдугаар ангид элсэн суралцах юм байна.

http://dorgio.mn/p/108113


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 5+5=?