|
Шинэ мэдээ

Наадмын дараах ноцтой мэдээ...

Рио ОТ далд уурхайн хөрөнгө оруулалт тооцсоноос 1.9 тэрбум.$-оор хэтэрч, эхний зэсийн бүтээгдэхүүн гаргалт 2023 оны дунд хүртэл хойшлох тул цаашид яахаа бодно, Харин Австралид 100% эзэмшдэг Winu зэсийн төслөө оноос өмнө ашиглалтанд оруулна, тэр нь илүү бага зардалтай гэжээ.

Дажин эхэллээ
Улстөрчид, попууд одоо РИО-г зайл гэж орилно. Нийгмээс асар их дэмжлэг авна. ОТ төслийг зогсоох шийдвэрийг УИХ сонгуулийн өмнө гаргана. Энэ бараг Рио-гийн өөрсдийнх нь хүлээж байгаа тактик. Тэгээд ЗГ-ыг арбитрын шүүхэд дуудна. Монгол улс 10 тэрбум ам долларын өрөнд унана. Өрөө зарна. Авах нь Хятад.

РИО уснаас цэвэрхэн гарч яваад, Австрали дахь Winu "нуурандаа" жаргана.

Энэ бүх сценари магадгүй манай төрийн өндөрлөгүүд, Рио-н хооронд хийсэн тохирооны дагуу явагдаж байж ч мэднэ. Саяхан Хятадын том дарга ирээд "ирээдүйн өмч"-өөрөө орж шалгаад гарсан шүү дээ.

Дажин эсвэл тохирооны аль нь болохыг цаг хугацаа л харуулах биздээ.

Л. Лүндэгийн Наранбаатар

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 2+2=?