|
Шинэ мэдээ

AvaTrade компани нь CPattern's компанийн Guardian Angel нэртэй хэрэгсэл рүү хандах боломжийг өргөжүүлнэ

AvaTrade компани нь CPattern's компанийн Guardian Angel нэртэй хэрэгсэл рүү хандах боломжийг өргөжүүлнэ

 

Үйл ажиллагаагаа явуулж байх хугацаанд брокер нь хувьчлан ашиглах хэрэгслийг өргөжүүлэх бөгөөд эргэн холбогдох боломжтой гэж авч үзжээ.

 

Лхагва гарагт Forex-ын валютын гүйлгээний, CFD-ийн үнийн зөрөөний гэрээний брокер болох AvaTrade нь Cpattern-тэй хамтран ажиллах хүрээгээ өргөжүүлнэ гэж хамтарсан мэдэгдэл хийлээ. 

Одоогоор AvaTrade нь брокерын MetaTrader 4 болон MetaTrader 5 консулууд дээр эдийн засгийн зөвлөхөөр суурилуулсан CPattern Guardian Angel хэрэгслийг ("Сахиусан тэнгэр”) ашиглаж байна. Энэхүү хэрэгсэл нь бодит цаг хугацаанд трейдертэй эргэн холбогдох боломжийг олгоно.

Шийдвэр гаргахад ашигладаг платформуудын боломжийн талаарх трейдерийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой хэрэгсэл юм. Тэгэхдээ "Сахиусан тэнгэр” хэрэгсэл нь худалдааны операцтай холбоотой зөвлөмжүүдийг гаргадаггүй.

Хэсэг бүлэг дээр тестэлж үзсэний дараа AvaTrade компани нь платформ дээр ашиглахын тулд энэхүү хэрэгслийн боломжуудыг сайжруулахаар  ажиллаж байна. Веб хуудас болон гар утасны програмуудыг хийх, түүнчлэн шаардлагатай бүх хэл рүү хөрвүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

AvaTrade: Guardian Angel хэрэгсэлтэй хамт худалдааны идэвхийг нэмэгдүүлнэ

Finance Magnates-ийн мэдээллийн дагуу Дублиний брокер хувьчилсан хэрэглээ, гүйлгээний үйл ажиллагаа болон арилжааны хэмжээ зэргийг хооронд нь "шууд эерэг харилцаа”-тай гэж тогтоосон.

AvaTrade компанийн Ерөнхий  захирал Дэйр Фергюсон энэхүү өргөжин тэлэлтийг тайлбарлаж хэлэхдээ: "Бид үйлчлүүлэгчиддээ онцгой анхаарал хандуулдаг инноваци компани буюу бидний шууд үүрэг, давуу тал нь тэдэнд шинэ сайжруулсан худалдааны шийдлийг бий болгох явдал юм. Guardian Angel бидний үйлчлүүлэгчдэд зориулсан гайхалтай хэрэгсэл байх болно гэдэгт бид итгэлтэй байна.”

Энэ мэдэгдэл нь: "Трейдерууд Guardian Angel-ын хэрэгслийг өндөр үнэлж, тэд худалдааны үйл ажиллагаанд хяналт тавьж байгаа мэт санагддаг байна.  Энэ нь AvaTrade брэндэд итгэл найдварыг нэмэгдүүлдэг байна” гэж туршилтын үеэр AvaTrade-ийн брокер олж харсан байна.

"Бид AvaTrade-ийн нарийвчилсан, мэргэжлийн дүн шинжилгээ хийдэг хүчин чармайлтыг үнэлдэг. Бид өөрсдийн бүтээгдэхүүнд бүрэн итгэлтэй байдаг тул тестлэх үед тэднийг бүх шаардлагатай мэдээллээр хангаж өгсөн. AvaTrade-тэй түншлэл маань урт хугацааных бөгөөд бид [мэдээлэл] хадгалалтыг автоматжуулалтын стратегийн нэг хэсэг болох үнэ цэнийг бий болгоход тусалж байгаадаа баяртай байна” гэж CPattern компанийн Ерөнхий захирал Одед Шефер нэмж хэлсэн юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-9=?