|
Шинэ мэдээ

Энэ жилээс түрүү бөхөд машин бэлэглэхгүй

Энэ жилээс түрүү бөхөд машин бэлэглэхгүй, харин морь унаач хүүхдүүдэд хамгаалалтын хувцас бэлэглэнэ...

Toyoto Sales Mongolia” компани үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд Ланд круйзер машин бэлэглэдэг байсан. Харин энэ жил түрүүлсэн бөхөд автомашин өгөхгүй гэдгийг тус компаниас өнөөдөр мэдээллээ. Харин дурсгалын цом өгөх гэнэ. Шагналыг 07 дугаар сарын 13-ны өдөр Уяачдын наадмын үеэр гардуулах аж.

Тус компани түрүүлсэн бөхийг шинэ машинаар байлах бус хурдан морь унаач хүүхдүүдэд хамгаалалтын хувцас тарааж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх болсон байна. Нийтдээ 150 хүүхдэд хамгаалалтын хувцас өгөхөөр болжээ. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 9+9=?