|
Шинэ мэдээ

Ядуу Монголчуудын итгэмээргүй худалдан авалт

Миний анхаарлыг “Таван Богд” ХХК-аас гаргасан нэгэн үзүүлэлт өөрийн эрхгүй татлаа. Тэд Ланд Круйзер машин худалдаалсан өөрсдийн дээд амжилтаа гаргажээ. Зөвхөн 2018.12.24-ний ганцхан өдөрт 62 ширхэг машин худалдаалсан байна. Харин өнгөрсөн жил буюу 2018 онд худалдаалсан 1988 ширхэг Ланд Круйзер  жилийн дээд амжилт болсон байна. Хамгийн ойрын тоо гэвэл хоёрхон хоногийн өмнө дууссан өнгөрөгч зургадугаар сард л  гэхэд 300 ширхэг Ланд Круйзер авто машин эзэндээ очжээ. Тэдний худалдаалж буй энэхүү машиныг тус бүрийг нь 200 саяар үнэлбэл өнгөрөгч сард л гэхэд 60 тэрбум төгрөгийн орлого оржээ. Харин өнгөрсөн 2018 онд 397,6 тэрбум төгрөгийг худалдаанаас олж чадсан байна. Рекорд тогтоосон өдөртөө 12.4 тэрбум төгрөгийг халааслаж байсан нь гайхалтай амжилт юм.

Тэдний энэхүү худалдаа ч яахав. Бензин түлшний хувьд гаднаас хараат Монголчууд шатахууныг ихээр хэрэглэдэг энэхүү машиныг ингэж олноор нь худалдан авч байгаа нь ядуу монголчуудын тансаг хэрэглээ гэхээр байна. Хотын захад ширхэг талхыг таллаж, ургамлын тосоо граммлан авч байхад зарим нь монголд байхгүй бензинийг хамгийн ихээр хэрэглэдэг энэхүү машиныг ингэж олноор нь худалдан авч байгаа нь үрэлгэн монголчуудын хэт тансаг хэрэглээ болж байна.

UNDESTEN.MN

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 2+2=?