|
Шинэ мэдээ

Шашин төр хоёр нийлвэл улс сүйрнэ

"ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хүүг нь Элчин сайд болгохгүй хэмээн "ард түмний хөдөлгөөн”-хөн Австралийн ЭСЯ-ны гадаа жагсаал хийжээ.

Тэд дараа нь  Төрийн ордны гадаа суултаа үргэлжлүүлж,  МУ-ын Засгийн газар,  Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ.

Шаардлагадаа өнөөдрийн харгис, хэрцгий, эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн, бузар булай нийгэм бий болоход ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж буруутай. Иймээс хариуцлага тооцож, сайдын суудлаас нь яаралтай огцруулахыг дурджээ. 

Мөн энэ үеэр  Төрийн ордны гадна лам нар  ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг "огцор" гэж ном хурж, арц хүж, аргал хомоол уугиулж суулт хийлээ. 

Сүм хийдээс төрийн үйл ажиллагаанд оролцох, улстөрийн үйл ажиллагаа явуулах нь хориотой гэдэг. Шашныхныг төрөөс хол байлгавал зохистой. Гэтэл Австралийн ЭСЯ-ны гадаа жагссан тэд энэ удаа бурханы номын хүчийг үзэхээр шийдэж, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулахаар лам нар улё төржиж ном хурав. Одоо  байтлаа улстөрч нэгнээ суудлаас нь буулгах ном уншуулдаг болж. 

FACT.MN У.МАНДАХ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-9=?