|
Шинэ мэдээ

Шуурхай арга хэмжээ авч ажиллав

Шуурхай арга хэмжээ авч ажиллав

 

Нийслэлийн хэмжээнд 2019 оны 06 дугаар сарын 16-аас 17-ны өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын хойд талын нүхэн гарцанд их хэмжээний ус тогтсон дуудлагын дагуу дүүргийн Онцгой комисс ажиллаж, шуурхай арга хэмжээг авсан байна.

Тухайлбал, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 алба хаагч, 2 автомашин, Ус суваг удирдах газрын 2 алба хаагч, 2 автомашинаар нүхэн гарцанд тогтсон 72 тонн усыг соруулж, автозамын зорчих хэсгийг аюулгүй хэвийн байдалд нь оруулсан юм. 
Түүнчлэн дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-2 ОНӨААТҮГ-ын ажилчид цэвэрлэгээ, үйлчилгээний ажлыг хийж иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалсан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 9+9=?