|
Шинэ мэдээ

Шорон мэт Улаанбаатар

Өнгөрсөн амралтын өдөр Энхтайваны өргөн чөлөөний замын хаалт, хашилтын сольж, "гоё" болгожээ. Шар өнгийн, хээ хуартай хачин чамин хашааг та бүхэн харсан биз. Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба, нийслэлийн автозамын хөгжлийн газар, ЦЕГ-ийн Тээврийн цагдаагийн алба, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Геодези усны барилга байгууламжийн газар хамтран энэ ажлыг хийсэн гэнэ.  Нийт 4820 м урт хайс хашлагыг Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Намянжүгийн гудамж, Нарны гүүр орчим, Их тойрууд гэсэн таван байршилд байршуулж. Энэ хайснууд нь хоёр талын гэрэлтүүлэгч цацруулагчтай, явган хүний гарц уулзварын хэсэгт үзэгдэх орчны харагдацад зориулагдсан налуу уналттай гэсэн ид шидтэй гэнэ. 

 

Улаанбаатар хот яг л шорон мэт. Хаашаа л харна, хашаа хаалт, хориг саад. Замын голд, байшингаа тойруулж, барилгын өнцөг булан бүрийг хашаалж, хориг саад тавих "журамтай".  

Хашаагүй, хаалтгүй алга дарам газар Улаанбаатарт үгүй. Байшингаа тойруулаад хашаа хатгачихна. Барилга байшингийн ойролцоох багахан газрыг ч хашаалаад, зогсоол хэмээн мөнгө нэхнэ. Магадгүй энэ Улаанбаатараар дүүрэн мал бэлчиж байдаг бололтой. Тиймдээ л хашаа, хайс хийж, хориг хязгаар тавьдаг биз.  

Хориглож, хашиж, хязаарласан газар хөгжил үгүй.  

 shuud.mn

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 9-6=?