|
Шинэ мэдээ

Намбарын Энхбаярын огиудас хүрмээр яриа...

Оюутолгойтой холбоотой "Алтан хүмүүс". Тэд өөрсдийгөө бараг гэж "Алтан бурхан"-тай зүйрлүүлж байсан үе л дээ. Ц.Элбэгдорж дэргэд нь жул харагдан цухуйх хэмжээний. Сая Намбарын Энхбаяр "Би Оюутолгойн гэрээг ганцаараа эсэргүүцэж байсан" хэмээн ярилаа. Бараг л огиулчихгүй. 2003 онд Намбарын Энхбаяр "Их өр" төлөх нэрээр 50 сая ам.доллар Канад Улсын иргэн Роберт Фридландаас зээлэв. Тэр 50 сая ам.доллараа оросуудад өгөлгүйгээр өөрөө завшсан хэмээн А.Баатархуяг бичээд байдаг юм."Их өр" төлөх бол 2004 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажил байсан гэхэд болно. 
Ерөнхий сайд Н.Энхбаяр 40 ширхэг ашиглалтын тусгай зөвшөөрлийн Фридландад өгч Оюутолгойн орд буруу замаар орох чигийг заасан билээ.
Н.Багабанди, Н.Энхбаярын хоёрын хамгийн дотны түнш бол Роберт Фридланд байлаа. Тэдний Гадаад харилцааны сайд шиг байсан гэдгийг тухайн улс төрчид бүгд мэднэ.Оюутолгой гэрээ батлахад Н.Энхбаярын дэмжлэг, оролцоо асар их байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Тийм ч учраас Роберт Фридланд Н.Багабанди, Н.Энхбаяр хоёрыг хаяагүй юм. Өнөөдөр Оюутолгой ордын замыг буруу заасан Н.Энхбаярын дэргэд С.Ганбаатар зогсох нь хувь заяаны шоглоом гэлтэй. Чухам үнэнийг хэлэхэд Н.Энхбаяр, Н.Багабанди нар байгаагүй бол Монголчууд Оюутолгойн ордоо 14 банкинд барьцаалуулчихаад 1,78 тэрбум ам.долларын өрөнд орохгүй байлаа гэж...

Б.Жаргалсайхан

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10+10=?