|
Шинэ мэдээ

НОТЛОГДСОН: Ганц бие эмэгтэйчүүд илүү аз жаргалтай, урт удаан амьдардаг

НОТЛОГДСОН: Ганц бие эмэгтэйчүүд илүү аз жаргалтай, урт удаан амьдардаг

Лондонгийн эдийн засгийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар гэрлэлт, хүүхэд зэрэг амжилтын хэмжүүр болсон уламжлалт хүчин зүйлс нь үргэлж амьдралын аз жаргалтай харилцан хамааралтай байдаггүй болох нь батлагдаж байна. Тэдний хийсэн судалгааны үр дүнд гэр бүл зохиогоогүй ганц бие эмэгтэйчүүд нийгмийн хамгийн эрүүл, аз жаргалтай бүлэг байсан бөгөөд гэрлэсэн бүсгүйчүүдтэй харьцуулахад илүү урт насалдаг болох нь тогтоогдсон байна. 

Харин эсрэгээрээ гэрлэлт эрчүүдэд илүү "зохьдог" гэдгийг судалгааны багийн ахлагч онцолсон юм. Учир нь эрчүүд гэрлэснийхээ дараа тогтуун болж, эрсдэл хийх нь багасч, өмнөхөөсөө илүү их мөнгө олж, эрүүл мэнддээ анхаарал хандуулдаг болсноор арай урт насалдаг гэжээ. Гэтэл гэрлэсэн бүсгүйчүүд өөрийгөө бүхлээр нь гэр бүлдээ зориулж, хамаг хариуцлагыг ганцаараа үүрэх гэж хичээдэг тул эсрэгээрээ арай эрт нас барах хандлагатай байдаг гэнэ.

Судалгаанд хамрагдсан гэрлэсэн хосууд анхандаа ганц бие хүмүүсээс илүү аз жаргалтай амьдардаг хэмээн мэдэгдсэн байна. Сонирхолтой нь эдгээр хүмүүс судалгааны үеэр зөвхөн хостойгоо нэг өрөөнд хамт байхдаа л ингэж хариулж байжээ. Харин хос нь өрөөнөөс гараад явсны дараа гэр бүлд нь үүсдэг маш олон асуудал, гомдлуудыг тоочиж эхэлсэн байна. Тэдэнтэй харьцуулахад ганц бие хүмүүс илүү бага зовлон тоочдог болох нь тогтоогджээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 1+1=?